МУГТ Э.Цэндбаатарыг хэлмэгдүүлсэнийг сэтгүүлч Ч.Лодойсамбуу илчиллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-11 15:30:40

Шинэ удирдах бүрэлдэхүүнээ сонгоод удаагүй байгаа Монголын боксын холбоо 2021 оны 9 сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөж буйг зарласан билээ.  Сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн чамгүй амжилт гаргасан Э.Цэндбаатарыг удаа дараа ёс суртахууны асуудал гаргасан гэж үзжээ.  Хэвлэлийн бага хурлын үеэр олимпийн аварга, МУГТ М.Бадар-Ууган “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө ар/хи сог.туур.уулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна.



Токиогийн олимпийн өмнө Монголын үндэсний олимпийн хороо сэтгэлзүйч, хоолзүйч, эмнэлзүйчдийг ажлуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна.

Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй жоохон эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг” хэмээн ярьсан билээ.

Өдгөө 24 настай МУГТ Э.Цэндбаатар 2019 оны сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас алтан медаль тус тус хүртэж байв.


Тэрбээр ирэх сард болох ДАШТ-д оролцох боломжгүй болж буй юм. Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлагагүй. Монголдоо ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнээ” хэмээн бичиж байсан тэрээр “Улаан бал” нэвтрүүлэгт орж тухайн үеийн нөхцөл байдлын талаар бодит зүйл, болон тухайн үеийн камерыг бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.


Тухайн үед боксчин Э.Цэндбаатар огт зодоон өдөөгөөгүй бөгөөд, хүнд жинд бокс тоглодог тамирчид түүнийг зодсон талаар уг бичлэгт гарч байна.



Холбоотой мэдээ