Хатуу хөл хорио иргэдэд сэтгэцийн асуудал үүсгэсэн үү

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-09-29 11:25:47

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс багагүй удаа хатуу хөл хорио тогтоосон. 

Мөн  Коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байсан иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх судалгаа байдаг. 

Цар тахал хүнд тусгаарлагдсан, ганцаардсан, уйтгарласан гэх мэт сөрөг сэтгэгдлүүд төрүүлдэг. 

СЭМҮТ-өөс гаргасан судалгаанд хамрагдагсдын 20-23 хувьд сэтгэл гутрал нойргүйдэл зэрэг асуудал гарсан гэжээ.

Харин хүйсийн хувьд эмэгтэйчүүд голдуу хөл хорионы үеийн стресст эмзэг, мэдрэг байсан гэсэн дүн гарсан байна.

Б.Билгүүн иргэдийн төлөөлөл:

Хөл хорио тогтоосноор хүмүүсийн стресс маш их нэмэгдэнэ. Ямар ямар шалтгаанаар нэмэгдэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт өөрийн эрх чөлөөт байдлаа хязгаарлуулж байгаа. Өөрөө ажил хийгээд олдог байсан орлого нь буураад иргэдийн 70 хувь нь өр зээлтэй байна гэсэн судалгаа байгаа. Тэр зээл төлдөг хүмүүсийн ачаалал нь нуруун дээр нь ирж байгаа. Үүнээс болж маш их стресстэй байна. Төрөөс халамж өгөөд байсан. Энэ нь зарим тохиолдолд буруу зарцуулагдаж байна. Стрессээс болж хүмүүс архидан согтуурах нь нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн судалгаа байна. Тэгэхээр хөл хорионд байснаар нийгэм тэр чигтээ стресстэй байна. 

М. Ариунболд сэтгэл судлаач:

Сүүлийн жилүүдэд төр засгаас авч байгаа хөл хориогоор залуучууд буруу “гаж” үйлдлүүд олон гаргаж байгаа.

Энэ нь олон олон судалгаагаар харагдаж байгаа.

Би үүнийг юу гэж харж байгаа вэ гэхээр залуучууд өлссөндөө, эд хөрөнгөгүй байгаа дээ энэ үйлдлүүдийг харуулж байгаа биш.

Хүн гэдэг өөрөө харилцааны амьтан учир нийгэмшиж харилцаж чадахгүй байна.

Энэ бүх зүйлдээ хүмүүс стресстэй байгаа.

Тийм учраас маш буруу зүйл харуулаад байгаа юм.

Тиймээс залуучууд нийгэмд хүмүүстэй харилцаж явснаар нийгэмд өөрийн хүсэл мөрөөдөл алсын хараагаа олж харж чаддаг.

Дараа дараагийн удаа ийм хатуу хөл хорио битгий аваасай гэж хүсэж байна.

Харин халдвар хамгааллын дэглэмээ сахих талаар анхаарах хэрэгтэй. 

Х. Оюунбат иргэдийн төлөөлөл:

Шинэ титэм вирус гэж яриад байна.

Энэ нь дэлхий даяар тархаад байгаа.

Цар тахал монголын эдийн засагт ч сөргөөр нөлөөллөө.

Иргэд ч стресс, дарамттай байлаа.

Хөл хорио бага зэрэг суларч байгаа ч гэсэн цаанаасаа айдастай, ажлаа хийхэд хүндрэлтэй, бухимдуу, стресстэй байна.

Хатуу хөл хориогоор гэр бүлийн орлого буурна, санхүүгийн хувьд хүндэртэй.

Үүнийг гэр бүлдээ хүндрэлгүй асуудлыг шийдэх гэж хичээж байна.

Хэрвээ ажлаа хийж байсан бол эдгээр асуудлууд гарахгүй.

Иргэд аль болох чадлаараа хичээж байна.

Гэсэн ч болохгүй зүйл маш их байна.


Холбоотой мэдээ