Конгод найман эмэгтэйг амьдаар нь шатаажээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-30 23:20:53

Ардчилсан Конго Улсын иргэд найман эмэгтэйг ид шид хэрэглэсэн хэмээн буруутгаж, шатаасан талаар орон нутгийн хүний эрхийн төлөөх идэвхтнүүдээс авсан эх сурвалжтайгаар The Guardian мэдээлжээ. 

 Эх сурвалжийн мэдээлснээр, нутгийн оршин суугчид "шулмын ан" зохион байгуулсан гэнэ. 2021 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд 300 гаруй эмэгтэйг илбэ шид хэмээн буруутгаж, улмаар найман эмэгтэйг амьдаар нь шатаасан байна. 

Энэ хэрэгт тус улсын эрх баригчид ямар ч арга хэмжээ аваагүй гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Хүний эрхийг хамгаалагчдын өгүүлснээр, нутгийн оршин суугчид "шулам"-ыг илрүүлэхийн тулд "шидтэнүүд"-ийн мэдээллийг ашигладаг гэнэ. Ингээд аль нэг эмэгтэйг "шидтэн" "шулам" гэж үзсэн бол оршин суугчид өөрсдөө шийтгэдэг аж. Чухамхүү ийм харгис шийтгэлийн улмаас найман эмэгтэйг түүдэг галд шатаасан бөгөөд энэ аллагад буруутныг олоход хэцүү, учир нь омгийн ахлагч нар хэрэгт холбоотой хүмүүсийг нуудаг хэмээн социологийн профессор Боско Мучукиву The Guardian сонинд ярьсан байна. 

Холбоотой мэдээ