ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР АШИГ ТУСТАЙГ МЭДЭЭД АВААРАЙ!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-10-24 23:33:53

Шөнийн нойр бидний эрүүл мэндэд маш их тустай талаар бид зөндөө л сонссон. Гэхдээ яаж зөв унтах ёстой вэ гэдэг талаар санаа тавьж байсан нь цөөхөн байх. Зарим унтах байрлал нь танд ямар ч сайн юм авчрахгүй зөвхөн биеийн энд тэнд хөндүүр л бий болгодог бол бидний танд зөвлөх энэхүү байрлал эрүүл мэндэд чинь маш сайнаар нөлөөлөх болно. Энэ бол зүүн талаараа унтах юм.

Шар хөөрөх, цээж хорсохоос хамгаална Их хэмжээний юм уу хурц хоолны дараа шар хөөрч, цээж хорсдог хүмүүст нэгэн таатай мэдээ дуулгая.

1. Та зүүн тийшээ харж унтвал дээрх зовлон үгүй болно. Зүүн тийш харж унтахад шар хөөрөх нь багасах ба баруун тийш харж унтахад эсрэгээр үйлчилнэ.

2. Хурхирах үгүй болно Хэн нэгний хурхираанаас болж унтаж чадахгүй байх ямар хэцүүг бид бүгд мэднэ. Үүнээс хамгаалах хамгийн энгийн арга нь зүүн талаараа унтах юм шүү

3. Ходоодонд сайн Унтах байрлал ходоодны үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг танд хачин санагдаж болох юм. Гэхдээ энэ нь үнэн бөгөөд гүйцэд боловсроогүй хоолны үлдэгдэл зүүн гар талаараа унтахад хурдан шилжиж, боловсордог.

4. Зүрхэнд сайн Зүрх хүний биед ямар үүрэгтэй талаар нуршаад яахав. Зүүн талаараа унтахад зүрхнээс шахах шингэн нь татах хүчний нөлөөгөөр амархан тарах ба энэ нь зүрхний үйл ажиллагаанд тустай.

5. Эрүүл дэлүү Зүүн талаараа унтахад дэлүүнд сайнаар нөлөөлөх ба тухайн орчны цусны эргэлт татах хүчний нөлөөгөөр сайжирдаг.

6. Тунгалгийн эрүүл систем Хүний биеийн тунгалгийн систем ямар чухал ач холбогдолтой талаар хүмүүсийн мэдлэг хомс байдаг. Тунгалгийн системийн зүүн хэсэг баруун талынхаасаа илүү давамгай учир зүүн талаараа унтахад хүний биеэс элдэв хордсон бодис, хий илүү сайн гадагшилна.

7. Зүрх судасны системд сайнаар нөлөөлнө Зүүн талаараа унтахад цусны эргэлт сайжирч венийн судасны өргөсөлтөөс сэргийлдэг.

8. Жирэмсэн үед ургийн цусны эргэлт сайжирна Таныг жирэмсэн үед зүүн тийшээ харж унтахыг зөвлөж байсан байх. Гэхдээ ямар учиртайг та мэдээгүй байж таарна. Зүүн тийшээ харж унтахад эхийн цус урагт илүү хурдан очих ба энэ нь эх, ургийн аль алинд нь тустай билээ.




Холбоотой мэдээ