Ши Жиньпин: Хүмүүс эх орныхоо эзэн байж чадах нь жинхэнэ ардчилал юм

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-25 05:30:24

Ардчиллыг хэрхэн тодорхойлдог вэ?

-Системийг ардчилсан эсвэл ардчилсан бус болгодог зүйл юу вэ?

-Хятадын улс төрийн тогтолцоо ардчилсан уу?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын эхээр Ардын их хурлын ажлын  уулзалт дээр эдгээр асуултад хариулсан юм. Түүний хариултууд Хятадад ардчилал хэрхэн хэрэгжиж буй талаар ойлголт өгөх болно.

"Улс төрийн ардчилсан тогтолцоонд  ард түмэн үндэсний болон нийгэм эдийн засаг, соёлын үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд удирддаг бөгөөд нийгмийн янз бүрийн  төлөөллүүд улс орныхоо  улс төрийн амьдралд үр дүнтэй идэвхтэй оролцох боломжтой, харин төрийн бодлого шийдвэр гаргах үйл явц нь  шинжлэх ухаанд үндэслэсэн,  ардчиллын зарчимд тулгуурласан байх ёстой гэж үздэг" хэмээн ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Ши Жиньпин  хэлжээ. 

Тэрбээр энэ үеэрээ  "Ардчилал бол гоёл чимэглэл биш, үзмэр шиг үзүүлж харуулах зорилгогүй гэдэг нь бүр тодорхой. Харин ардчиллыг асуудлыг шийдвэрлэхэд, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргахад  ашиглах ёстой" гэж  онцлон тэмдэглэв.

 Хятадад ардчилсан зарчмуудыг хэрэгжүүлэх нь "Бүх үйл явцад ардын ардчиллыг хангах"  Ши Жиньпиний хэлсэнтэй нийцэж байгаа юм. Тэрбээр энэхүү үзэл баримтлалыг хоёр жилийн өмнө Шанхай хотын иргэдийн асуудал хариуцсан төвд зочлох үеэрээ дэвшүүлсэн юм.

 Оны эхээр Ши Жиньпин Бээжин хотын төвд орших хутонгийн  /дунд дундад зууны үеийн уламжлалт хот байгуулалтын нэг төрөл / иргэдтэй "хашааны хурлын танхимд" уулзалт хийсэн юм. Хашааны уулзалтын танхим нь оршин суугчдыг олон нийтийн асуудлыг хэлэлцэх боломжоор хангадаг.  Тухайн үеийн оршин суугчдын хэлэлцүүлэг нь Хутоны уламжлалт хашааг шинэчлэх, хадгалах тухай байв. 

"Оршин суугчдын өөрсдийн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх эрх нь тэдний харьяалал, өмчлөлийн мэдрэмжийг бэхжүүлж, амьдарч буй орчиндоо илүү төвлөрч, түүнийгээ үнэнч шударгаар удирдаж, арчлахад хүргэдэг" гэж Ши Жиньпин хутоны иргэдтэй ярилцсаныхаа дараа дурджээ.

Ард түмэн нь үнэхээр эх орныхоо эзэн байж чадах эсэхээс улс орон ардчилсан байх эсэх нь  шалтгаална гэж аравдугаар сард болсон уулзалтын үеэр Ши Жиньпин хэлсэн юм. . 

Хэрэв хүмүүс зөвхөн санал өгөх үеэр л сэргэж, дараа нь чимээ алдарч "ичээнд" ордог бол,  хэрэв зөвхөн сонгуулийн кампанит ажлын үеэр уран тансаг уриа лоозон сонсож, сонгуулийн дараа өгсөн санал нь үнэгүйдэж, эсвэл сонгуулийн үеэр сэтгэл хангалуун байдаг ч сонгуулийн дараагаас  тэднийг үл тоомсорлодог бол энэ жинхэнэ ардчилал биш гэж тэр нэмж хэлжээ.

Эх сурвалж: RUSSIAN.NEWS.CN

Холбоотой мэдээ