Хагас цагийн онол таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-31 23:07:58

Тууштай байхаас илүү ач тусаа өгдөг зан чанар гэж үгүй. Авьяастай байгаад ч залхуу, суутан байгаад ч идэвхгүй нэгэн бол амьдрал дээр хэн ч биш болж хувирна. Харин гагцхүү тууштай, шургуу байдал амжилтын үндэс болж байдаг гэж АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Жон Кулидж өгүүлж байв. 

 Бүхий л бүтэлгүйтлийн гол шалтгаан нь тэвчээр дутагдсаных байдаг. Амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Том амжилт гаргахад их хугацаа хэрэгтэй. Мадонна нэг л өглөө сэрээд поп хөгжмийн хатан хаан болчихоогүй, Дэвид Бэкхем ч хэдхэн бэлтгэл хийгээд супер хөлбөмбөгчин болоогүй.

Хүн бүрийг үр дүнтэй ажиллахад туслах, ямар ч хүнд, ямар ч нөхцөлд тохирох нэг арга бий. Ихэнх хүмүүс үүнийг сайн мэддэг ч хэзээ ч ашигладаггүй. Үүнийг "Хагас цагийн онол" гэдэг. 

Энэ онол ямар учиртай вэ? 

Гадаад хэл сурах, зурж сурах ч юм уу ер нь л аливаа нэг ажлыг хийхэд өдөр бүр хагас цагийг зарцуулах гээд үз. Дараа нь дадах тусмаа даалгавраа хүндрүүлээрэй. Энэ арга нь хүн бүрт тохиромжтой, ямар ч ажлын хуваарьтай байсан зохьцдог гэдгээрээ давуу талтай.

 Та өдөр бүр хагас цагийг ном уншихад зарцуулж болно. Ердөө 30-хан минут, амархан байгаа биз? Харин ингэснээр нэг жилийн дотор та ойролцоогоор 24 ном уншчихна. 

Амжилтад хүрэхийн тулд хагас цагийн онолыг хэрхэн ашиглах вэ? 

Өдөр бүр 30 минутын туршид өөрт сонирхолтой санагдсан асуудлаар гүнзгийрүүлсэн мэдлэг олж аван, дутагдаж буй туршлагаа нөх. Хагас жилийн дараа та сонгон авсан чиглэлдээ чамлахааргүй мэдлэгтэй болох бол хоёр жилийн дараа гэхэд л энэ тал дээр мэргэжилтэн болно.

 Хагас цагийн онолыг мөрөөдөлдөө хүрэхэд ашиглаарай. Роман бичиж, дасгал сурж, загас тэжээж, зураг зурж гээд хүссэн бүхнээ л хийж болно. Өмнө нь эхлүүлэх гээд цаг завгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан бүхнээ хагас цагийн онолын тусламжтайгаар хийж эхлэн, дадах боломжтой.

Хагас жилийн дараа эргэн нэг хараад энэ бүхэн хэрхэн эхлэж байсныг санаарай. Өдөрт ердөө 30-хан минут зарцуулсан ч үр дүн нь ямар байгааг хараад та үнэхээр гайхширна.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ