Нөхрөө өөр хүнтэй явж байсныг ажлынхаа хүнээс сонсоод хэд хоног унтаж ч чадаагүй

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-02 21:03:01

Өөрийнхөө гэр бүлд тохиолдсон явдлыг бичихээр шийдлээ. Нөхөр бид хоёр гэрлээд долоон жил гаран болж байна. Бид хоёр хоёулаа нэг ижил жилтэй, нэг өдөр, нэг сард төрсөн гэр бүлийн хоёр. Хоёр хүүтэй.

Eр нь их ардчилсан гэр бүл л дээ. Хэзээ ч xapдаж нэг нэгнээ зовоодоггүй. Гэр бүлээрээ дөрвүүлээ их олон дурсамж бүтээх дуртай тийм л гэр бүл байлаа. Өнгөрдөг арван хоёрдугаар сараас хойш нөхөр маань маш огцом өөрчлөгдлөө.


Маш дуу муутай, бодолд дарагдсан. Амралтын өдөр гэртээ заавал өнждөг байсан бол гэртээ биш гадуур ажилтай гээд алга болоостой. Би энэ бүхнийг анзаарсан ч арай ч үгүй байлгүй дээ гээд өөрөө ямар нэг юм хэлэхийг нь хүлээж байлаа.

Байдал улам л дордлоо. Гэртээ инээхээ ч больчихлоо. Би шаналж эхэлсэн. Надаас өөр эмэгтэй гараад ирэхвий гэж маш их айсан. Тэгж байтал пальтонийх нь халааснаас кино үзсэн хоёр тасалбар оллоо.


Зүрх түг түг гээд л үгүй байгаасай гээд дотроо залбирсан ч үргэлжлүүлээд бага багаар нөхрийгөө нууцаар тaгнaж эхэлсэн. Би уг нь хэзээ ч хүний утас шалгаж, банкны хуулгыг нь харж байсангүй.


Цаашлах тусам улам л дордсоор. Байнга бага багаар гүйлгээ хийж нэг хүнрүү л мөнгө шилжүүлээд байх шиг. Бас тэр киноны тасалбараас гадна цүнхнээс нь хойноо өдтэй пүрштэй нүд амтай бал гарч ирлээ.


Хэзээ ч нөхрийгөө ийм зүйл өөрөө авахгүйг би мэднэ. Ажил дээрээ байхдаа ч яаж гэр бүлээ аврах вэ л гэсэн бодол. Сүүлдээ маш олон ээжүүд байдаг фейсбүүк группт бүх болоод байгаа зүйлийг бичээд яах тухайгаа асуусан.


Бүгд сал, чамайг хуурч байна хаяад яв, өөрийгөө хэн гэдгийг мэдрүүл гэх мэтээр зөвлөсөн. Би нөхөртөө үнэхээр гомдож байлаа. Учраа мэдэхгүй залуучууд биш 30 насыг шүргэчихээд ингэж амархан босгосон амьдралаа нураах гэж үү гээд л.


Заримдаа гэрт байж байхдаа тагтан дээр гарж утсаар яриад ороод ирнэ. Тэгээд надад нэг юм хэлэх гээд байгаа юм шиг болоод яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад больчихно.

Би бүр сүүлдээ нойрноос ч гарсан, шөнөжингөө унтахгүй яавал би нөхрөө авч үлдэх вэ, гэр бүлээ бүтэн үлдээх юмсан гэж төлөвлөгөө гаргаж хэвтэх боллоо.


Ингэж явсаар Март-ийн 8 өнгөрөөд дөнгөж хоёр хонож байтал манай ажлын залуу нэг газар гэр бүлээрээ хоол идэж сууж байгаад нөхрийг маань нэг туранхай өөрөөсөө нилээн дүү гэмээр охинтой хамт хоол идэж байна лээ гэх нь тэр.


Бурхан минь ийм зүйл сонсоод би цаашдаа тэсэхгүйгээ мэдсэн. Амьдралаа сонгох уу, aмpaгаа дагаад явах уу гэж хэлэхээр бэлдээд хэлж чадахгүй хоёр хонож байтал нөхөр маань нөгөө охиноо хөтлөөд дагуулаад ороод ирэх нь тэр.


Тэгээд л би маш богино хугацаанд гурван хүүхдийн ээж болсон доо. Арван хоёр настай надаас өндөр шахуу тэр охин нөхрийн минь төрсөн охин болж таарсан. Аравдугаар ангидаа хамгийн анх аав болж байжээ миний хань.

Үнэхээр итгэмээргүй. Охин нь аавтайгаа амьдрахаар ирсэн нь энэ байлаа. Би гэхдээ үүнд нь огт уурлаагүй. Бурхан минь, ямар их юм төсөөлөн бодож айж байлаа даа.

Байдал ингэж эргэсэнд бурхандаа маш их баярласан. Нөхөр маань намайг гомдоохоос айгаад хэлж чадахгүй өдий болтол чимээгүй дотроо шаналж явсан байж.


Охины ээжид юу тохиолдсоныг бичээд хэрэггүй байх гэж бодлоо. Ингээд л манай ам бүл тавуулаа болчихсон доо нэг л орой. Би ингэж л өөрөөсөө өндөр охинтой ээж болсон юм даа. Охиныхоо сайн ээж, сайн найз байх болноо.


Холбоотой мэдээ