Дараах 2 зурхайн орд чөтгөрлөг шинжийг өөртөө агуулсан байдаг – тэдэнтэй болгоомжтой харьц!

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-04 04:54:00

Болгоомжтой байхгүй бол, тэдний харгис байдал үнэхээр хэрцгий! 

Хонь

Хонины ордыг эрч хүч болон түргэн зангийн билэгдэл болсон Ангараг гараг эрхшээдэг. Сайхан ааштай байх үедээ, Хонинууд маш сайн найзууд бас хамтрагчид байж чаддаг. Түүнтэй байхад уйдна гэж үгүй, тэр залхуу биш бөгөөд хажуу дахь хүндээ туслахаас хэзээ ч буцахгүй. Гэхдээ, хэрэв та хонийг ууртай үед нь харвал, тэр тусмаа түүнтэй ямар нэгэн асуудал үүсгэвэл, галт шуурга таныг чиглэн, ирэх болно.

Яагаад гэвэл тэд бол галын билэг тэмдэг юм. Хонь маш түргэн зантайгаас гадна, зөрүүд, иймээс тэдэнтэй учир зүйгээ ололцох амаргүй, логик маргалдаанд хэзээ ч ярилцагч талаа сонсдоггүй бөгөөд зарим тохиолдолд асуудлыг нударгаар шийдэх гэж үзэх нь бий. 


Хилэнц

Энэ ордыг бас Ангараг гараг эрхшээлдээ байлгадаг. Хэвийн үедээ хилэнцүүд тайван бас нээлттэй байдаг. Тэд зарим хүмүүст магадгүй гэнэн юм шиг харагдаж ч мэднэ. Гэхдээ хүн бүрт ингэж санагдахгүй, тайван байгаа байдлын цаана, сэтгэл хөдлөлөөр илрэх жинхэнэ хүчтэй шуурга хэн нэгнийг хүлээж байдаг. Тэд бол усны билэг тэмдэг билээ. Гэхдээ, хилэнцүүд дотоод мэдрэмжээ тэр бүр бусдап ил гаргадаггүй бөгөөд нууц хэвээр байлгахыг хүсдэг. Та түүний тэвчээрийг барах аваас, уур хилэн бүхий асар их хүч таныг нэргэх болно. Зарим үед хилэнцүүд чөтгөр болж хувирч, хэрцгий болон балмад аашилдаг. Тэд зөвхөн сэтгэлийн шаналалгүй байх үедээ бусдын чин сэтгэлээсээ хайрлаж, сайхан ааш гаргана.

Заримдаа амьдрал тэдэнд үнэхээр ээдрээтэй санагддаг. Гэвч хилэнцүүд юун түрүүнд өөрийгөө ялан дийлэх нь чухал юм. Танд дээрх хоёр ордын аль нь илүү чөтгөрлөг шинжтэй юм шиг санагдаж байна? Зурхайн ордод юу гэж бичсэнээс шалтгаалж, тухайн хүний зан чанарыг тодорхойлж болдог гэдгийг та эрх биш мэдэх байх. Гэхдээ чөтгөр эсвэл бурхан байх сонголт хүн бүрт байдаг юм шүү.



Холбоотой мэдээ