Ажлын байран дээрээ архи уусан Канадын сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-10 00:03:27

Канадын Альберта мужийн Ойн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Девин Дришен архитай холбоотой асуудалтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, ажлын байран дээр архидсан тохиолдол нь нийтэд ил болсны дараа албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Тэрбээр энэ тухайгаа Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 "Согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь засгийн газарт байж болшгүй асуудал болсныг би хүлээн зөвшөөрч байна. Ийм явдал болсонд би гүнээ харамсаж байгаагийн дээр манай муж болон миний хувьд би энэ албан тушаалаасаа буух нь нэн чухал гэж шийдлээ. Би эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй болж" хэмээн Дришен бичжээ.

Сайд Дришенийг ажлын байран дээрээ байнга архидан согтуурхдаг, өрөөгөө цоожлон, "нууц үгээр" л хүмүүсийг өрөө рүүгээ нэвтрүүлдэг гэсэн мэдээлэл өмнө нь Канадын хэвлэлүүдээр гарч байлаа.


Холбоотой мэдээ