Хотжуулах төсөл Тайландын Чачеонгсао мужийн тариаланчдийн сэтгэлийг зовоож байна.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-10 06:16:04

Тайландын зүүн хэсгийн 72.75 хувийг Чачеонгсао мужийн хөдөө аж ахуй бүрдүүлдэг. 

Үүний ихэнх хувийг будааны тариалан эзэлдэг ба дотоод болон гадаадын хэрэгцээг хангадаг байна.

Учир нь байрлал зүйн хувьд нам дор хур хундас ихтэй газар юм. Чачеонгсао мужид олон төрөл зүйлийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд ургадаг. 

Үүнээс дурдвал будаа, манго жимс, загас, өндөг, гахай гэх мэт үнэ цэнэтэй аж ахуйн  бүтээгдэхүүн болон хоол хүнс энэ газарт бий.

Гэвч энэ газар хот, гудамж, барилгуууд болон бусад төрлийн үйлдвэр бариж, босгох Eastern Economic Corridor (EEC) гэх Тайландын засгийн газарын том төслөөс болж олон тариаланчид газар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүддээ гарч байгаа сөрөг нөлөөнд маш их санаа зовьж байна. Тариаланчид хэлэхдээ хөдөө аж ахуйн үйлвэрлэлийн гол амин сүнс болох  усны ундаргын эко систем алдагдаж байгаад түгшиж байна. 

Ярилцлага: 
Сомнук Жонгмивасин

Банг Паконг мөрөн бол цэвэр, бохир, тэнгисийн гэсэн 3 төрлийн эко систем бүхий усны ундрагаас бүрэлддэг. 

Зүүн өмнөд Азийн бүс нутгийнхан энэ талаар их сайн мэднэ. 

Мөн түүнчлэн Банг Паконг тэнгисийн адагт байрлах фермийн хавч болон том дунгийн өндөгнүүд Банг Паконг мөрөний тусламжтайгаар тархдаг байна. 

Хөдөө аж ахуйн салбарт 100 куб метр усыг өдөрт хэрэглэдэг. Харин машин үйлдвэрлэлийн салбарт 70-80 куб метр усыг өдөрт хэрэглэдэг байна. 

Гэтэл 2017 онд Eastern Economic Corridor (EEC) төсөлд 2419 куб метр усыг ашиглана гэсэн тоцоолол гаргаад байгаа юм.Хөдөө аж ахуйн салбар усны хэрэглээмаш их байдаг

Жишээ нь Машины үйлвэрлэл ойролцоого70-80 куб метр ус ашигладаг

Гэтэл Eastern Economic Corridor (EEC) төслийн хүр байна.

Ярилцлага: Тавич Покроб

Сэтгүүлч миний бие судалгаа хийх явцдаа Үндэсний усны нөөцын газраас энэ судалгааг дахин лавлаж асуухад дээрх тооцоолол буруу байсан юм. 

Энэ их усны хэрэглээ нь Тайланд улсын усны нөөцийг багасгаж ган гачигт хүртэл хүргэх аюултай байна.

Бид засгын газартай холбогдон дээрх усны хэрэглээний талаарх сүүлийн үеийн мэдээллийг авах гэсэн боловч тэдэнд тодорхой хангалттай мэдээлэл байсангүй. Гэхдээ бидний зүгээс жижигч гэсэн нөлөө үзүүлсэн гэж итгэж байна.

Ярилцлага: Сараюут Сонракса

Энэ бүс нутаг Тайландын хамгийн сайхан будаа ургадаг газар.  

Харин энэ төсөл түрэмгийлэн орж ирснээр тариаланчдын ахуй амьдрал болон тариаланд томоохон нөлөө үзүүлж байна. 

Иимээс энэ сайхан газраа хайрлаж хамгаамж нөхөн сэргээх хүсэлтэй байна.


Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ