Англи улс 5000 тракны жолооч түр визээр оруулна.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-14 22:46:45

Англи улс 5000 тракны жолооч түр визээр оруулна.

Энэ шалтгаанаар Их Британид тракны жолооч яг дутсанаас байдал хэцүүдэж байна. Тухайлбал, супермаркетууд хүргэлт нойллож, бараа бүтээгдэхүүн дутагдаж эхэлжээ.
Англи Улсын хуулиар том машиныг зөвхөн үнэмлэхтэй жолооч барьж хөдөлгөхөөс нааш хэн ч хөдөлгөх эрхгүй.
Англи бол дүрэм, ангилал, хууль нь төмөр шиг чанга орон. Тэрчлэн бензин байгаа ч шатахууны цистернүүд жолоочгүй улмаас зогсож байгаагаас бензин колонкууд бензингүй болжээ. Шатахуун түгээх станцууд нь бензингүй Монгол шиг оочер дугаар ихтэй байна.

Том машины жолооч дутагдалтай байгаагаас 5000 том машины жолоочид нэн яаралтай түр виз өгөхөөр Англичууд шийджээ. Монголын Засгийн газар энэхүү асуудал дээр шуурхай ажиллаж 5000 Монгол залуусыг илгээх арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Ингэснээр 5 мянган хүний ар гэрийн амьдрал дээшилж эх орондоо доллар татах боломж бүрдэнэ.


Холбоотой мэдээ