МОДНЫ ЭНЕРГИЙН ХҮЧ, ГЭРТЭЭ МОД БАЙЛГАХ НЬ ЭНЕРГИЙН ЗАСАЛ БОЛДОГ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-17 12:46:48

Модны энерги
Мод хүнд энергийг өгөх ба авах хоёр янзаар үйлчилдэг. Биенд хуралдсан уур уцаар, стресс энергийг авагч модонд харин амьдралын хүчийг эерэг энергийг авахын тулд энерги өгөх модонд хандаж тусламж авдаг байна.


Энергийг  авах юм уу өгөхийн тулд зүрх эрүүл, цусны даралт хэвийн бол модтой шууд харилцах буюу гарын алга, хацар духаа модонд хүргэх, эсвэл тэврэхэд хангалттай байдаг байна. 

Харин бие муутай бол хагас метрээс дотогш ойртох хэрэггүй. 

Харин гэрийн модон эдлэлүүдэд хүрэхэд хор гэм болохгүй./мод, модон эдлэл гэрт байх нь ямар ашиг тустай тухай бас сийрүүллээ/

Хүний гарын алга биоэнергийн урсгалыг илүү мэдрэх тул, модруу алгаа сунгахад донор модноос халуун оргих эсвэл хүйт оргих /вампир модноос/ нь мэдэгдэнэ. Тусгаар ургасан модонд био энерги илүү байдаг нь ой моддын нэгэн онцог юм.

Модноос био энерги авах хугацаа нь хэдэн минутаас илүүгүй байх ёстой аж. Үүний дараа гүйхгүй, хүнд ажил хийхгүй явганаар бага зэрэг явах хэрэгтэй. Ихэнхи модод хавар мөчир гөлөглөх үе, мөн цэцэглэх үеэрээ хамгийн их энерги агуулдаг.

Вампир модтой харилцъя гэвэл биеэрээ ойртох хэрэггүй зөвхөн гараа хүргэж дэргэд нь 20 минут зогсоход хангалттай байдаг. үүний дараа донор модны дэргэд ялангуяа хусны дэргэд түр амарч суувал сайн ажээ.

Хайлаас хүч чадал бэлэглэдэг.
Энэ мод нь вампир боловч олон тохиолдолд ашигтай ялангуяа а рхи с огтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эрэгтэй хүмүүст ашигтай. Хайлаасны энерги нь маш хүчтэйгээр хүрээлэн буй орчны энерги солилцоог мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэхээс гадна хүний оюун бодлыг цэвэрлэж янз бүрийн бүрэг бодол, муу санаа, бүтэлгүй хүсэл мөрөөдлөөс салгадаг байна.

Түүнийг эрчүүдийн мод ч гэдэг. Жинхэнэ эр хүний мод нь өөр шигээ эрэлхэг,үнэнч шудрага хүмүүст тусалдаг. Хайлаас модоор гэрийн хамгаалалт, онгон хийх нь элбэг. Оросууд байшингийнхаа дээвэрт хайлаасаар сийлсэн тахиа өлгөдөг нь орон гэрийг гал түймрээс хамгаалдаг гэж итгэдэгтэй холбоотой. Хайлаас модоор хийсэн морины толгой нь айл гэр, тухайн газраас муу зүгийн хүчийг хөөж, зайлуулах хүчтэй гэж үздэг юм байна.

Арцны мод муу энэргийг арилгадаг.
Хүчтэй ариутган цэвэрлэгч хүчин чадлыг агуулсан арц модны хүч хүмүүс рүү биш харин бидний хүрээлэн байгаа эд зүйлс рүү чиглэсэн байдаг. Арцны шилмүүс танай өрөөний таагүй аураг арилгаж, үлдэн хөөнө. Арцны ханд нь таагүй энэрги агуулсан эд зүйлс, эрдэнэст үйлчлэх хүчтэй. Арц уугиулахад утаа нь далд ертөнцийн биетүүдийн нөлөөтэй тэмцэх хүчийг бэлэглэнэ. Тэдгээр биетийн зарим нь арцны үнэрийг огт тэсвэрлэдэггүй гэнэ.

Гацуур модны шилмүүсээр орон гэрээ ариутгаж болно.
Энэ мод энэргийн дэмжлэгээ бүтэн жилийн турш үзүүлсээр байдаг гэнэ. Гацуур мод нь саруул ухаан, амгалан тайван байдал, сэтгэл санаа сайхан болгодог зэрэг олон сайн талтай. Гацуурын үнэр сэтгэл сэргээдэг. Хатаасан шилмүүсийг шатаахад утаа нь орон гэрийг ариутгаж, хортой нөлөөнөөс ангижруулдаг шидтэй. Мөн бактери устгах тул халдварт өвчний үед гэртээ хэрэглэхэд маш сайн гэнэ.

Улиас мод хар цагаан хэл амнаас хамгаална.
Энэ бол вампир мод. Гэвч түүний энэ шинжийг ашиглан илүүдэл ачааллыг зайлуулж болно. Хэдий тийм ч түүнийг сүйрлийн мод гэх нь бий. Улиас сөрөг энэргийг шингээж, хүний аурагийн гэрлийн хэсгийг дардаг. Иймээс модны энэ чанарыг шидэт гэж эртнээс бишрэн үздэг байжээ. Гэхдээ энэ мухар сүсэгт үнэний xувь бий. Улиасан төгөл бол ид шидийн бүхнээс зугтаах xамгийн сайн газар гэнэ. Хар цагаан дом ашиглан таныг мөрдөөд байвал улиаснаас аврал эрж болно. Мөн хар цагаан хэл ам хүрсэн болон нүдний хор орсон үед түүнээс үүдэлтэй үр дагварыг ямар нэг хэмжээгээр саармагжуулдаг гэнэ. Түүнээс гадна улиастай тогтоосон холбооны ачаар та материаллаг бус ертөнцийн үзэгдлийн нөлөөнөөс зайлсхийж чаддаг гэнэ. Мөн толгойны өвчинг эмчлэхэд тустай. Улиасны энерги нь зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчлэх боломжтой бөгөөд учир нь маш их энергитэй.

Улиангар:
Онцгой хүчтэй энергитэй. Энэ модтой удаан хугацаагаар харилцвал хүний чадавхийг хоосруулан, түүнийг сэргээхийн тулд донор модноос алдагдсан эрч хүчээ сэргээн авахад хүргэнэ. Улиангарын энерги нь хүрэлцэхүйц талбайд тархдаг. Харин улиас нь агшин зуурын үйлчилгээ үзүүлдэг бол улиангар нь хүний хүчийг сорон авах чадвартай. Улиангар эерэг сөрөг энергийг биднээс хамааралгүйгээр гадагш гаргадаг.
Хус ба нарс биеийн дархлааг сайжруулдаг.

Эдгээр модны ойролцоо байх үед хүний дархлааны систем идэвхждэг. Түүнчлэн хус, нарс нь архаг хууч өвчтэй хүмүүст эерэгээр нөлөөлдөг юм байна. Зарим судалгаагаар эдгээр мод нь артерийн даралтыг хэвийн болгож, дистони болон халдварт бус полиартрит өвчнийг эмчилдэг аж. Мөн хус нарс нь ханиад хамрын шуухинааны үед тустай гэнэ.
Хус модны энергийг авахын тулд өглөө эрт босч хус модонд хандана. Хус нь өөртөө эелдэг хандахад л өөрийн энергийг илгээдэг. Энэ мод өвчтэй хүнд минутад л тусалдаг. Энэ модны энерги нь шаргал туяагаар илэрхийлэгддэг. Сүүлийн үед нарс хусаар Монгол гэрийн мод хийх нь элбэг болсон.

Бургаас
Хавар хамгийн эрт нахиалдаг мод бол бургаас. Энэ мод биеийн тэнхээ доройтож сульдсан үед хүнийг тайвшруулж, сэтгэл санааг уужруулж амирлуулдаг шидтэй гэнэ.

Уд мод хүчирхэг бөгөөд харгис
Түнийг удган шидтэн эмсийн мод хэмээн нэрлэдэг. Уд мод хүчирхэг бөгөөд үе үе нэлээд харгис шинжтэй. Эрт дээр үеэс түүнийг тэнгэрийн саран болон үржил шимт газартай холбон авч үзэж иржээ. Газар, усанд зориулан зөвхөн эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ёслол ч энэ модтой холбоотой. Уд модыг захирдаг ганц зүйл бол тэнцвэр ба шударга ёсны хууль. Уд мод хүний нийгмийн ёс зүйн нарийн ширийнийг сайн мэдэрдэггүй ч хайр дурлал, хардалт, эхийн сохор хайр, өшөө авалт зэрэг бүх сэтгэл хөдлөлийг сайн хүлээж авдаг гэнэ. Энэ бол галзуу тачаалын мод. Уд модоор сүлжсэн титмийг оросууд дурласан хүнээ өөртөө татаж, хайртай болгох гэж түүний явдаг зам дээр нь тавьж орхидог гэнэ.

Омела мод оюутан сурагчдад тустай.
Энэ мод сурагч оюутнууд болон бас ихрийн ордныхны сахиус. Түүний мөчир аливаа мэдлэгийг хурдан эзэмшиж, өөрийн болгоход тусалдаг гэнэ. Биедээ авч явбал та хэзээч уйдахгүй. Энэ ургамал астрали биетүүдтэй харьцааг хөнгөлдөг, мөн ажилгүй ядарсан хүмүүст найрсаг ханддаг гэнээ. Тэр ч бүү хэл хаана эрдэнэсийн сан байгааг зааж өгч, тоглоомд туслан, таныг сонирхолтой үйл явдал болох газарт авч ирж мөн аюулын тухай цагийг нь олж сэрэмжлүүлдэг гэнэ шүү.

Шид мод-\орешник\
Энэ бол нөлөө бүхий хүчтэй характертай мод. Шударга үнэний мод гэж заримдаа түүнийг нэрлэдэг. Энэргийн хувьд авч үзвэл энэ нь нөхцөл байдлыг бодитоор харж анхаарахад тусалдаг гэнэ. Шид модноос тусламж гуйвал та өөрийн сэтгэл доторхио ойлгож, эмхэлж журамлаж чадна.

Гүрс, нүргэс, нигүрсэн ой
Сулавтар вампир мод учраас хүнд хүчтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Гэвч үүнд ашигтай тал бий. Тухайлбал цусны эргэлтийг сайжруулах, тамир тэнхээ оруулах бие махбодын зарим процессуудын үйл ажиллагааг хэвийн болгодог. Мөн Хүүхэдтэй гэр бүлийг ивээлдээ авдаг мод. Мөн хамаатан садны холбоог дэмжиж, гэр бүлийг нягтруулдаг. Энэ мод гал голомтоо сахигч эмэгтэйчүүдийн мод.

Тэс мод
Скандинавчуудын тахин шүтдэг 12 модны нэг. Дайчин цэрэг гэгддэг энэ мод муу санааны эсрэг хатуу няцаалт өгч чадна. Зарим домогт дэлхийн анхны ариун шүтлэгт мод нь муу муухайн хүч гарч ирэхэд хатсан тухай өгүүлдэг. Харин тэс мод тэр ариун модны холын садан аж. Иймээс тэс мод нь жинхэнэ хайрыг бүтэлгүйтэл, таагүй явдал учирахаас сэргийлж хамгаалдаг юм байна. Тэс мод нь Эмэгтэй хүнд сайнаар нөлөөлдөг ба олон өвчнийг анагааж ядаргааг тайлж, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг. Тэс модны энерги ялгаруулах хамгийн хүчтэй үе нь “тэсийн шөнө” бөгөөд жилд 3 удаа тохионо.

-Хаврын төгсгөлд мод цэцэглэж, цэнгэг сайхан үнэр орчиндоо ялгаруулж байдаг.
-Зуны дунд үе ногоон өнгийн үр жимсний боловсролтын үе
-Намрын эхэн үе жимс боловсорч улаан болох үе

Агч:
Гэр бүлийн мод гэгддэг. Агч мод нь хүмүүс хоорондын сэтгэл зүйн ойлголцолд сайн нөлөөтэй. Жишээ нь эрэгтэй эмэгтэйчүүдийн, насанд хүрэгчид ба хүүхдүүд хоорондын харилцаааны тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөд дөхөмтэй. Удаан хугацаанд вампирын нөлөөнд байж өөртөө итгэлгүй болсон хоосорсон хүмүүст сайн нөлөөтэй. Агч модны энерги гэгээн шаргал заримдаа түүний авиаг ч мэдэрч болдог аж.



Холбоотой мэдээ