Төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-11-18 04:41:30

Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяалалд шилжүүллээ. Өмнө нь энэ эмнэлгүүд нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан аж.

Улс орны эрүүл мэндийн салбарын үзүүлэлтийг эх, хүүхдийн тусламж үйлчилгээгээр хэмждэг. Тиймээс төрөх эмнэлгүүдээ бодлого гаргадаг Эрүүл мэндийн яамны харьяанд авч, хөрөнгө оруулалт хийж, техник технологийг шинэчлэх нь оновчтой хэмээн үзжээ.


Холбоотой мэдээ