Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүсийн хажууд эрс ялгардаг баячуудын 9 дадал зуршил

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-27 09:58:34

Бүх баячуудын 1% нь л дэлхийн баялгийн 48%-ийг хяналтандаа байлгадаг. Тэдний ихэнх нь эд хөрөнгийг өвлөж аваагүй, харин санхүүгийн их гүрнийг өөрийн хүч хөдөлмөрөөр босгож чаджээ. Эдгээр хүмүүсийг нийтлэг нэг шинж чанар, дадал зуршил, зан чанар нэгтгэдэг байна.

Мөнгө ихэднэ гэж байхгүй, хүн болгонд л мөнгө хэрэгтэй. Тиймээс саятнуудын амьдралын хэв маягийг бид ойлгохыг зорьсон юм.


1. Өөрийнхөө орлогоор гайхуулаад байдаггүй


Жинхэнэ баян хүмүүс өөрийнхөө мөнгөөр гайхуулдаггүй, тэд өөрийнхөө амжилтыг дэлхий дахинд үзүүлэн болгож тавихыг ч хүсдэггүй. 

Тэд өөрийнхөө сайн хийж чаддаг ажлын үр дүнгээр нь л өөрийгөө харуулахыг эрхэмлэдэг. 

Хэрвээ та орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол худалдагч болохын тулд ямар ур чадвар эзэмших ёстойг сайтар судлаарай, мөн өөрийн давуу, хүчтэй талыг хэрхэн зөв гаргах ёстойг ч мэдэж байхад илүүдэхгүй.


2. Өөрийн хүсэл сонирхлыг ямагт дээгүүр тавьдаг

Германы судлаач Райнер Цительман супер баян хүмүүсийн дунд түгээмэл ямар зан чанар байгааг тогтоохоор шийджээ. “Үйлдвэр, сонин, усан онгоцны эзэд”-д нийтлэг зүйл байгааг судалгааны явцад олж мэдсэн байна.

Хөрөнгөтэй хүмүүс ёс суртахууны хувьд тэнцвэртэй хүмүүс байдаг: ямар нэгэн асуудлын шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлд автдаггүй – зөвхөн хүйтэн тооцооллоор шийдвэр гаргана. Мөн саятнууд хүмүүстэй харилцах дуртай, өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг ажээ. Гэхдээ ганц тааруу дутагдалтай: ихэнх баячууд – аймшигтай амиа хичээсэн. Юуны түрүүнд тэд өөрийн бизнесийн үр өгөөжийг л боддог байна.

Жишээ нь, L’Oreal гүрний өв залгамжлагч Франсуаза Беттанкур их мөнгөнөөс болж ээжтэйгээ шүүхдэлцэж байжээ. Түүний мэдүүлснээр ээж нь муу хүмүүсийн нөлөөнд автаж өөрийнх нь мэдэлд ирэх хөрөнгийг булаах хүсэлтэй байгаа гэжээ. Дараа нь ээж охин хоёр бие биетэйгээ ойлголцсон бөгөөд Франсуазе өв залгамжлалаар тэрбумын хөрөнгөтэй болсон юм.


3. Инстаграм зэрэг сошиал сүлжээнд их цаг зарцуулдаггүй


Сошиал сүлжээ – бидний цагийг үрэх цадашгүй мангас. Тэр цагийг үр ашигтай зүйлд зарцуулж болох л байлаа. Баячууд энэ цагийг юунд зарцуулж байна? “The Millionaire Next Door” номын зохиолч Сара Фаллогийн тооцоогоор бол саятнууд инстаграм, твиттер зэрэг сошиал сувагт долоо хоногтоо ганц хоёр цаг л зарцуулдаг ажээ. Дундаж орлоготой хүмүүсийн хувьд тэд долоо хоногт 14 цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.


4. Мөнгө олох дуртай, гэхдээ даруухан амьдралыг эрхэмлэдэг


Дундаж анги болон жинхэнэ баячуудын төлөөллийн ялгаа нь тэдний нэг энгийн асуултанд хариулах хариулт: “Танд юу хийх нь илүү их таалагддаг вэ: мөнгө олох нь уу эсвэл мөнгөө үрэх нь үү?”

Дундаж орлоготой хүмүүс элдэв зүйл худалдаж авах дуртай, харин жинхэнэ тэрбумтнууд мөнгөө өсгөх шинэ арга эрэлхийлж байдаг. Тэгээд ч тэнгэрт тулсан хөрөнгөтэй хүмүүс маш даруухан амьдардаг байна: тэд жорлонгийн суултуураа алтаар бүрдэггүй, нохойгоо эрдэнэсийн чулуунд умбуулдаггүй.


5. Эрт гэр бүл зохиож олон хүүхдийн эцэг эх болдог


Та эхнэр эсвэл нөхөртэй юу? Та хүүхэдтэй юу? Тэгвэл та саятан болох боломжтой. Статистик тооноос харахад, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 87 хувь нь гэр бүлийн урт удаан харилцааг дэмждэг, гурав болон түүнээс дээш хүүхэд гаргаж өсгөн хүмүүжүүлж байдаг байна.

Мэдээж олон хүүхэд тэрбумтан болох баталгаа болохгүй л дээ. Гэхдээ нэг зүйл тодорхой: ойр дотнын хүмүүсийн сэтгэлийн дэм эрхэлж буй ажилд үнэхээр тустай. Ойр дотнын хүмүүс бизнес эрхлэгчдэд стрессээ тайлахад тусалдаг бөгөөд ар талыг найдвартай авч явдаг тул сэтгэл зовох зүйлгүй зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчээ дaйчилдаг ажээ.


6. Үдэшлэг хэсэхийн оронд ажиллаж суудаг


Олны дунд түгсэн ойлголттой зөрчилдөх байх, гэхдээ жинхэнэ баян хүн уйтгартай амьдралтай байж болно. Энэ дэлхийг удирдаж байгаа хүмүүс маш даруухан амьдралаар амьдардаг. Баячуудын үндсэн дүрэм: тэдэнд хэрэгтэй болгон нь байна, гэхдээ хүссэн болгон нь алга. Эхлээд багагүй мөнгө олж, харин дараа нь олсноо арвижуулахын тулд тэд үдэшлэгээс татгалзаж өдөржингөө хүчээ дaйчлан ажиллахад хүрнэ.


7. Гадаад төрхтэйгөө зууралдаад байдаггүй


Жинхэнэ тэрбумтнууд “Fifty Shades of Grey” киноны гол дүртэй огт адилгүй: тэдэнд чанга булчин байхгүй. Дэлхий дээрх баян хүмүүсийн дундаж наслалт – 50-70 (үүнээс дээш). Баячуудын 40% нь шил зүүдэг бас халзан.

Тэрбумтнуудын нийгэмлэг нь одоо ч эрчүүдийн клубээр зохион байгуулагддаг. 2018 онд дэлхий дээр нэн баян буюу 1 тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй 2604 хүн байна гэсэн тооцоо гарсан. Эдгээрийн 300 нь л эмэгтэйчүүд.


8. Зүгээр сайн хүнтэй найзлахгүй


Баячууд найз нөхдөө жирийн хүн шиг сонгодоггүй болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. 

Бид хэн нэгэнтэй танилцаад өөртэйгөө сонирхол нэг, эсвэл сайхан сэтгэлтэй, төлөв даруу зэрэг шинж чанарыг нь мэдээд л өөрийн эрхгүй нөхөрлөж эхэлдэг. 

Харин баячууд бол: тэд урьдчилан бэлдсэн төлөвлөгөөний дагуу анд нөхрөө сонгоно, хэнийг хар жагсаалтад оруулахаа ч шийдсэн байдаг.

Амжилттай хүмүүс амьдралын баяр баясгалантай, арвин мэдлэгтэй, хамгийн гол нь өөдрөг хүнтэй үерхэж нөхөрлөхийг хүсдэг. Мөн зээлжих чадвар нь ч баячуудтай дотносох шалгуур үзүүлэлт болно. “Зөв” найз нөхөд дээш нь татна, амжилтаараа халдварлаж байгаа мэт л. Байнга амжилт, боломж, амьдралын өөдрөг үзлийн тухай ярьж явдаг хүмүүс дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харахад нь тусалдаг ажээ.


9. Баячууд асуудлыг шийдэж, тулгарсан хүндрэлийг даван туулахыг зорьдог


Ядуу хүмүүс ямар нэгэн асуудалтай тулгарвал өөрийгөө азгүйд тооцож, асуудлыг шийдэх арга хэмжээг авалгүй тэр чигт нь хаядаг.

Баячууд мэдээж хүн л болсон хойно таагүй зүйл тохиолдвол баярлахгүй, гэхдээ тэд асуудлаас зугтааж бууж өгдөггүй юм.

Тэд асуудлыг шийдэх аргыг олтлоо үргэлжлүүлэн ажилласаар л байх бөгөөд энэ нь эцэстээ ялалтад хүргэдэг.





Холбоотой мэдээ