Шүүслэг “нуреонги” буюу шар нохой. Солонгосчууд яагаад нохойны мах иддэг вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-28 01:06:31

Орчин цагийн Солонгос: эртний уламжлал ёсоор Өмнөд болон Хойд Солонгост ямар амьтны махаар хоол хийж иддэг вэ? “Нохой идсэн” гэдэг үг солонгосчуудад “өдрийн хоолонд юу идэв?” гэдэг асуултын хариулт байж болно.

Нохойны мах Солонгост яагаад хамгийн амттай маханд тооцогдох болов, яагаад гэрийн тэжээвэр амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ?


Дэс дараатай авч үзье. Юуны түрүүнд бүх үүлдрийн нохойны махыг хүнсэнд хэрэглэдэггүй. Бидний сайн мэдэх гэрийн тэжээвэр амьтанд хамаарах үүлдрийн мах идэхгүй, зах дээр ихэвчлэн нуреонги буюу солонгосоос орчуулбал “шар нохой”-ны мах зардаг байна.


Яг л мал болон шувууны мах ялгадагтай адил.


Солонгост нуреонгийн махыг эрүүл мэндэд тустай гэж үздэг. Үүнээс гадна тухайн үндэстний уламжлалтай холбоотой юм.


Ер нь бол Солонгосын хойд хэсгээр нохойны махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь элбэг.

Харин өмнөд хэсгээр тэс өөр үзэл бодолтой: нохой идэхийг зэрлэг, хүнлэг биш зүйл гэж үзнэ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ 2021 оны 9 дүгээр сард энэ төрлийн мах идэхийг xориглосон юм.


Гэхдээ жирийн ард иргэдийн дунд нохойны махны эрэлт хэрэгцээ байсаар байгаа бөгөөд хоол хүнсэндээ ч хэрэглэсээр байна.


2017 онд Өмнөд Солонгосын нийслэлд ан амьтан хамгаалах сайн дурын байгууллагаас зохион байгуулсан цуглааны үеэр Сөүлийн захиргаанд албан ёсны хүсэлт хүргүүлжээ: нийслэл хотын нутаг дэвсгэр дээр нохойны мах зарахыг xориглох.

Нохойны мах зарах томоохон цэгүүдийг хаагаад байгаа ч гэсэн жилд ойролцоогоор 1 сая орчим нохойны мах зах дээр нийлүүлэгдэж байна.

Хойд Солонгост ч гэсэн нөхцөл байдал адилхан.


2020 онд Ким Чен Ун гэртээ нохой тэжээхийг xориглосон. Энэ нь капитализмын үзэл суртал гэж тэр үзжээ. Зөвхөн солонгосчууд л нохойны махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг гэж ойлгож болохгүй. Дөрвөн хөлт гэрийн тэжээвэр энэ амьтны махыг Хятадад МЭӨ 500 жилээс эхлэн идэж эхэлжээ.


Холбоотой мэдээ