"Н.Багабандийн охин Баярмаа Канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-11 18:08:38

"Н.Багабандийн охин Баярмаа Канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна" 


Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт байрлах газрыг авилгадаад лиценз хэлбэрээр эзэмшчихсэн “Эрдэнэ Монгол” гэдэг компани байгаа. Энэ бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Торонтогийн хөрөнгийн бирж дээрээс 270 орчим сая доллар босгосон. 

Энэ компани Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй энэ сайхан нутгийг ухах гэж  байна. Энэ орд бол Оюутолгойн ордоос дутахгүй том орд. 

Стратегийн ордод дүйх том орд болохоор  нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тонн алтны нөөцтэй. 

Энэ компани цианид натри хэрэглэж алтаа авах гэнэ мөн шат шатандаа авилгал өгсөн. Аймгийн удирдлагуудад 2.5 тэрбум төгрөг өгсөн. Одоо олборлолт нь эхлэх гэж байна.

Тус компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн.

Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин мөн л  Канадын хөрөнгө оруулалттай "Терра  энержи ХХК"-ын зөвлөх, Монголын нүүрсний ассоциацийн ТУЗ-ийн гишүүн О.Оюумаа юм.


Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт нүүрс олборлолт экспортын үйл ажиллагаа явуулдаг Терра энержи компани нь нүүрс тээвэрлэлтийн тусгай зориулалтын хатуу хучилттай зам барьж байгуулах талаар байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, орон нутгийн төр захиргааны байгуулага, нутгийн ард иргэдийг үл тоомсорлон, байгаль орчинд асар хортой үйлдлийг удаа дараа гаргасаар байгаа аж. Хууль тогтоомжийг байнга зөрчдөг тул сумын удирдлагуудын зүгээс тус компанийн тусгай зөвшөөрөлиыг цуцлуулах саналаа тус нутгаас сонгогдсон УИХ ын гишүүнээр уламжлан Засгийн газарт хүргүүлсэн боловч Ерөнхийлөгч асан П.Очирбат түүний охин Оюумаа нарын оролцоотойгоор дарагдаад байгаа гэнэ. Нутгийн удирдлага, нутгийн нийт ард иргэд энэ компанид "ҮГҮЙ" гэж нэгэн дуугаар хэлж орон нутгаасаа зайлуулахыг хүсэж байна.

Ингээд харахаар Канадууд манайханы төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүдийн охидуудаар дамжуулан байгалийн баялагыг маань цөлөмөж  дуусахнээ..

Холбоотой мэдээ