Тэмцэгч Д. Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Алтанхуягаас үнэнийг хэлж уучлал гуйв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-15 09:04:56

Нөгөө манай намын дарга байсан, одоо нэг шударгын дүрд тоглоод л энэ нэг нэвтрүүлгээр орсноо “Та чинь хэдэн удаа тийм тийм сайд, хэдэн удаа тийм юм хийсэн” гэсэн чинь “ерөнхий сайд” гээд нэг их дуугаа өндөрсгөж ирээд л.

Ерөнхий сайд гэж хэлүүлэх дуртай Алтанхуяг гуай таны үнэнийг чинь л ярьсан шүү дээ.

Тэгээд “уучлалт гуй” гээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргачихжээ. Алтанхуягаас уучлалт гуйяа. Уучлаарай, Алтанхуяг аа. Ингээд албан ёсоор гуйчихъя.

Би чамайг “Эхнэрээ хаясан, хаягдсан эхнэр чинь үс нь бууралтаад, нүүр нь үрчлээтээд, зайлуул үтэр түргэн, асар богино хугацаанд хөгширсөн” гэж ярьсан. Үнэн шүү дээ.

Гансүх гэлүү, өөрийнх нь туслах байсан, нөхөр нь солонгос явчихсан байсан хүүхнийг аваад суучихсан чинь үнэн шүү дээ, Сэлэнгээ гээд.

Алтанхуяг Хаан Жимс дээр амралтын газар хийчхээд жорлонгийн бохир нь Туул голын эх рүү цацагддаг байсан тухай сайтууд гаргаж тавьсан нь үнэн шүү дээ. Энэ үнэн үү?

За тэгээд Бөмбөгөрийн тэнд нэг байшин барьчихсан чинь үнэн. Тэр МУИС-ийн эдийн засгийн ар талд, Хятад элчингийн ард талд таны хулгай хийсэн нэг объект байгаа. Энэ ч бас үнэн.

Би энэ бүгдийг чинь тайлбарласан. Ардчилсан Намын Соёлын Төв Өргөөний хажуу талын хүзүүвчийг та 14 тэрбум төгрөгөөр зараад идчихсэн чинь үнэн.

Өөр бузруудыг чинь ярьвал зөндөө далай шиг юм байгаа за юу. 2012 онд намын дарга байхдаа асар олон хүнээс авлига, хандив авсан.

Нэр дэвшүүлэх мандатыг чинь шийдэж өгнө гээд. Тэгээд надаас хүртэл их хэмжээний мөнгө бэлнээр авч л байсан. Хулгайч үнэн шүү дээ.


Холбоотой мэдээ