Монголчуудын дунд түгээмэл өвчний шалтгааныг олж тогтоохоор генентикийн төслийг судлаачид эхлүүлжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-20 13:47:26

Монголын эрдэмтэд удамшлын өвчин, төрөлхийн гажгийг оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Монголын геном” төслийг 2019 онд эхлүүлсэн. “Монголын геном” төслийн удирдагч Ж.Амарсанаа “Монголчууд улаан хоолойн хорт хавдар, цус харвалт, зүрхний дутагдал гэсэн гурван өвчнөөр хамгийн их нас бардаг. Тиймээс бид тэрхүү гурван өвчний шалтгааныг тогтоохыг эрмэлзэж байна. Мөн энэ асуудал Монголчуудын амьдралын хэв маягтай холбоотой өвчлөл байх магадлалтай. Хэрэв амьдралын хэв маягтай холбоотой бол хэв маягаа жаахан өөрчилбөл тэр өвчин буурах ёстой. Гэвч цаанаа генетикийн учир шалтгаантай байгаа бол бид түүнийг олж тогтоох ёстой.” гэж хэллээ

 

• Д.Энхтуяа: Монгол геном төслийн судлаач, лабораторийн гүйцэтгэх захирал

Монгол хүний генийн тогтоох шинжилгээ нь 2019 эхэлж, одоогоор 3 хүний бүрэн генийн дарааллын тогтоосон байгаа. Эдгээр 3 хүний бүтэн генийг уншихдаа бүхэл цусны дээжээс авч тогтоосон. Бид эхлээд цуснаас генийн бүтээгдэхүүнээ буюу ДНХ-г ялгаж авдаг. Энэ үйл ажиллагааг хийхдээ 99 үе шаттай 250 шат дараатай ажлыг хийдэг. Үүний дараа авсан дээж маань шинжилгээ хийхэд хангалттай мэдээллийг бүрэн агуулж чадаж байгаа эсэхийг шалгадаг. Түүнийг энэхүү аппаратаар маш олон удаа шалгаж байж, генийн дараалал тогтоодог аппаратад уншуулдаг. Генийн мэдээлэл уншиж байгаа зүйл бол энэ харагдаж байгаа чип юмЧипнийхээ толин гадаргуу дээр генийн мэдээллээ тарааж, байршуулаад аппаратад уншуулдаг. Чип дээрх мэдээлэл энэ дэлгэц дээр гарч ирдэг. Маш жижиг талбайд харагдаж байгаа ч үүнд 3 тэр бум гаруй генийн мэдээллийг харж болдог. Нэг хүний генийн мэдээлэл ойролцоогоор 70 гигабайтын багтаамжтайгаар хадгалагддаг

• Ж.Амарсанаа: Доктор, дэд профессор, “Монголгеном” төслийн удирдагч

Монгол улсад яагаад энэ асуудлыг ярих болсон бэ гэхээрЯагаад Монголчууд зарим төрлийн өвчнөөр их өвддөг юм бэ? Тэр нь ямар учир шалтгаантай юм бол? Гэдгийг олохыг хүссэн. Жишээ нь бидний өвөг дээдэс Монголчууд 3 төрлийн өвчнөөр их өвдөж, нас бардаг байсан гэж ярьдаг. Тэр нь улаан хоолойн хорт хавдар, цус харвалт, зүрхний дутагдал байсан. Тэгэхээр энэ 3 өвчний цаана ямар шалтгаан байна вэ? Генетикийн учир шалтгаан байна уу? Амьдралын хэв маягтай холбоотой өвчлөл байсан уу? гэсэн асуудал гарч ирж байгаа. Хэрэв амьдралын хэв маягтай холбоотой бол хэв маягаа жаахан өөрчилбөл тэр өвчин буурах ёстой. Гэвч цаанаа генетикийн учир шалтгаантай байгаа бол бид түүнийг олж тогтоох ёстой. Яваандаа генийн эмчилгээ дэлхий дахинд их хэрэглэгдэж байгааГенетикийн шинжлэх ухаан маш залуухан шинжлэх ухаан боловч бид үүнийг монголдоо хөгжүүлэх ёстой.


Холбоотой мэдээ