МИНИЙ ХЯТАД ЭХНЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербург

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-22 17:44:36

МИНИЙ ХЯТАД ЭХНЭР  ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербург


Маш олон хүмүүс надаас чи асар их хөрөнгөтэй хүн байж, яагаад өөрийн эхнэр болох хүнээ Хятад бас тийм ч үзэсгэлэнтэй биш /тэдний үзэж буйгаар/ хүнийг сонгосон юм бэ гэж их асуудаг.

Мөн бас тэдний бодлоор бол би өөрийн эхнэр Пришилла Чан-с бүх юмаараа илүү сайхан бүсгүйг авч суух ёстой юм байж.

Юуны түрүүнд энэ бүхэнд хариулт өгөхөөс түрүүлж, Үзэсгэлэнтэй Бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй биш Бүсгүй гэж хэнийг хэлэх  талаар ярилцмаар байна.

Яг үнэндээ, надад сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учрах маш их боломж байдаг, тэд нарын дийлэнх нь л миний эхнэр болохыг хүсдэг, хүмүүсийн боддог “Сайхан Бүсгүй” гэж хэлэгддэг бүсгүйчүүдийн зүрх нь яг л тольгор шил шиг маш хэврэг байдаг. 

Хэрвээ чи хааны охин шиг  ууртай, догшин, хэт биеэ тоосон бол чи надаас үргэлж мөнгөтэй юм байж яагаад унаж буй машинаа солихгүй байгаа юм бэ гэж тогтмол асууна.

Би тэр чиний хэлээд байгаа сайхан бүсгүйчүүдийн надтай суух хүсэл нь бусдад хувийн үнэтэй онгоцтой гэдгээ гайхуулах гэж байгааг би мэднэ, мөн түүнээс цааш үргэлж л үнэтэй зүйлс л авахыг хүснэ гэдгийг ч би бас мэднэ.

Хэдийгээр тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй хэдий ч, түүний сэтгэл нь үргэлж л авахыг хүсдэг бол тэр үзэсгэлэнтэй бүсгүй биш юм. 

Эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр өөрөөс нь нисэн одох боловч, дотоод гоо үзэсгэлэн нь нас ахихын хэрээр улам төгөлдөрждөг. Хятадын Онч үгсэнд ч ийм утга агуулагддаг, тиймээс би цаг хугацааны эрхэнд түргэн гундаж үнэ цэнээ алддаг зүйлсээс хол байхыг хичээдэг.

Намайг ингэж хариулахад хүмүүс тэгвэл чи Пришилла Чан-ын ямар зан чанар нь чамайг татдаг юм? Гэж асуудаг.

- Эмэгтэй хүний нүүр бол түүний зүрхний тусгал юм, эхнэрийн минь инээмсэглэл үргэлж намайг гайхшруулдаг.

Пришилла жирэмсэн болсон цагаас хойш өөрийнх нь биед гарч буй өөрчлөлтүүдэд огтоосоо санаа зовохоо больсон, гоёж гоодохын оронд үргэлж л энгийн хувцаслахыг эрхэмлэдэг, гэвч түүний аз жаргалтай байгаа нь л намайг баярлуулдаг.

Би энгийн байх дуртай.

Би түүний төрхөнд дуртай.

Пришилла бол хүсэл тэмүүлэлтэй бүсгүй юм, мөн бас ухаалаг, зоригтой, энэрэнгүй, удирдагч,  мөн бусдыг үргэлж дэмждэг нэгэн юм.

Би түүний хажууд байхдаа дуртай, би яг л нэг тийм амар амгалан тайван байдлыг мэдэрдэг. 

Би хэзээ ч Пришилла намайг ашиглаж байна, миний нэрийг урдаа барьж бусадтай дээрэнгүй харьцаж байна гэж би боддоггүй.  Тэрбээр боловсрол өндөртэй байхын зэрэгцээ сэтгэл зүйн боловсрол нь ч мөн адил өндөр билээ. Түүнийг Харвардын Их Сургуулийг Анагаахын чиглэлээр төгссөн гэдгийг мартаж болохгүй.

Харвардад хууль, эдийн засаг, анагаахын чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцэх боломжтой ч тэнцлээ гээд сурсан мэргэжлээрээ амархан төгсөнө гэсэн үг биш юм.

Хэрвээ бид хоёрын хэн нэг нь бие биеэрээ гайхуулах ёстой бол тэр биш, би эхнэрээрээ гайхуулах ёстой байх.

Гэрлэлт гэдэг бол яг л хос хоёр гутал шиг юм. Зөвхөн хос гутлыг өмссөн хүн л алхаж явахад тухтай эсэхийг мэднэ. Пришилла бол миний заяаны хань юм. 

Чиний нүдэнд Пришилла тийм ч гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш мэт харагдавч миний нүдээр чи түүнийг хардаггүй! Тэр бол надад тохирох хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм.

Би түүнийхээ аз жаргалтай байгаа энэ зургийг бусдад харуулахгүй байж чадахгүй нь,  энэ зурган дээр бид хоёр яг л байдгаар энх тунх гарсан байан.

-ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭЖ ЭНГИЙН БАЙХЫГ ХЭЛНЭ

Холбоотой мэдээ