Рио Тинто компанийн хайгуулын лицензийг олон хоног эсэргүүцэн жагссаны эцэст цуцалжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-24 22:35:13

Литийн уурхайн төлөвлөгөөг эсэргүүцэн олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Серби улс Англи-Австралийн уул уурхайн Рио Тинто компанийн хайгуулын лицензийг эргүүлэн татлаа.

Ерөнхий сайд Ана Брнабич пүрэв гарагт "Бүх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, олон нийтэд мэдээлсэн байна. Ингэхдээ “Бид Рио Тинтогийн төгсгөлийг тавилаа" гэж мэдэгдэв.

Уг шийдвэр нь дөрөвдүгээр сард болох Сербийн бүх нийтийн сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө гарсан байна. Мөн Сербийн теннисчин Новак Жоковичийг Австрали улс албадан гаргасантай холбоотойгоор Белград, Канберра хоёрын харилцаа сүүлийн үед хурцдаад байсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-60081853

Холбоотой мэдээ