Жо Байден америк иргэдийг Украйнаас нэн даруй гарахыг анхаарууллаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-12 09:27:10

Украины хурцадмал байдлын улмаас Жо Байден тус улсад байгаа америк иргэдийг нэн даруй гарахыг анхаарууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд үлдсэн америк иргэдийг ОХУ-ын цэргийн ажиллагаа улам бүр нэмэгдсээр байгааг анхааруулж тус улсаас нэн даруй гарахыг уриалжээ.

skip-share

Америк, Орос хоёр бие бие рүүгээ буу шагайх нь дэлхийн дайн эхэлнэ гэсэн үг.

Жо Байден хэрэв Москва Украин руу довтлох юм бол америкчуудыг аврахын тулд цэргээ илгээхгүй гэж мэдэгджээ. Тэрээр тус бүс нутгийн нөхцөл байдал нүд ирмэхийн зуур хурцдаж магадгүйг анхааруулсан байна.

Хилийн ойролцоо 100 мянга гаруй цэргээ байршуулсан ч Украин руу довтлох төлөвлөгөө байхгүй гэдгийг Оросын тал удаа дараа мэдэгдсэн. Гэвч саяхан хөрш Беларусь улстай их хэмжээний цэргийн сургуулалт хийж эхэлсэн бөгөөд Украин Оросыг далайд гарах гарцыг хаасан гэж буруутгаж байна.

АНУ-ын Төрийн департамент Украинд байгаа америкчуудыг нэн даруй явахыг уриалав. "Бид дэлхийн хамгийн том армитай тулалдаж байна. Энэ бол тэс өөр нөхцөл байдал бөгөөд бүх зүйл хурдан хугацаанд хурцдаж магадгүй юм” гэжээ.

Тэнд байгаа америкчуудыг аврахын тулд дэмжлэг үзүүлэхээр цэргээ илгээх эсэхийг асуухад Байден "Тийм боломж байхгүй. Америк, Орос хоёр бие бие рүүгээ буу шагайх нь дэлхийн дайн эхэлнэ гэсэн үг. Бид харин тэс өөр ертөнцөд байгаа, байсаар ч ирсэн” гэжээ.

Энэ хооронд дэлхийн удирдагчид Украины хямралыг намжаахын тулд дипломат ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэв. Гэсэн ч Украины зүүн нутаг дахь салан тусгаарлагчдын мөргөлдөөнийг зогсоох зорилготой Франц, Германы албаны хүмүүстэй хийсэн хэлэлцээ ямар ч үр дүнд хүрч чадаагүйг өчигдөр орой Орос, Украин мэдэгдэв.

Одоогийн хурцадмал байдал нь Орос Украины өмнөд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээс хойш найман жилийн дараа болж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ