Тэрбумтан Элон Маск ерөнхийлөгч Владимир Путинийг Украины төлөөх тулаанд дуудлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-16 00:50:39

Тесла корпорацын захирал, долларын тэрбумтан Элон Маск ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Украин улсын төлөөх ганцаарчилсан тулаанд дууджээ.

Тэрээр орон нутгийн цагаар даваа гарагийн орой өөрийн Твиттер хуудаснаа ноён Путиний нэрийг кирилл үсгээр бичин, “Би үүгээр Владимир Путинийг ганцаарчилсан тулаанд дуудаж байна. Мөрий нь Украин улс байх болно” хэмээн жиргэсэн байна.


Тус жиргээний араас дахин нэгэн жиргээ нийтэлсэн нь, “Та энэхүү тулаанд оролцохыг зөвшөөрч байна уу?” хэмээн асууж, Кремлийн албан ёсны Твиттер хаягийг дурджээ.


Харин түүний жиргээнд Оросын ерөнхийлөгч ямар ч тулаанд амархан ялна гэж нэгэн хүн хариулахад ноён Маск, “Хэрэв Путин барууныг тийм л амархан гутааж чадах юм бол тэр энэ дуудлагыг зөвшөөрөх байсан. Гэсэн ч тэр зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Bloomberg


Холбоотой мэдээ