Инстаграмд баян тансаг амьдралынхаа зургийг оруулж, бусдад гайхуулж сайрхсан 22 настай залууд 17,5 жилийн xopих ял oноожээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-03-17 05:01:20

Залуухан Америк эр интернетээр тансаг машин, сайхан хүүхнүүд, боодолтой мөнгөнийхөө зургийг тавьж гайхуулж байж. 

Бас нэгэн төрлийн инфлюенсер болсон бөгөөд өөрийнх сошиалыг дагагч нарт хүн болгон ийм байдлаар амьдарч болохыг зааж зааварлаж байсан гэнэ. 

Түүнийг ийм болоход “стратегийн сэтгэлгээ” тус болсон гэж хэлж байв. 

Гэтэл шалгаад үзэхэд ердөө л нэг тэнэг амьтан байсан бололтой. 

Энэ тэнэглэлийнхөө төлөө ч шoрoнд суусан юм. 

Маш удаан хугацаагаар.

Калифорнид амьдардаг 22 настай Уайатт Пасек нь өөрийн баян цатгалан амьдралаа Инстаграм дээр гайхуулж байдаг хүн байв. 

Oxygod хэмээх нэрээр бүртгэлтэй энэ эр Эйфелийн цамхагийн дор, мөнгөний машинаас мөнгө авч байгаа байдал, үнэтэй машин гэх зэрэг зүйлсийнхээ зургийг байнга тавина.


Зураг болгоны доор өөрийн “үнэт” тайлбараа ч бас бичнэ. 

Дагагч нартаа хүн болгон ийм амжилтад хүрч болохыг тайлбарлах ба өөрөө “стратегийн сэтгэлгээний “ хүчээр балчиг шавар дундаас босч ирсэн гэж түүхээ ярих дуртай нэгэн.


Гэтэл үнэндээ энэ хүний “стратеги сэтгэлгээ” нь хуурамчаар хийсэн хүчтэй өвчин нaмдaaгч эм заpах явдал байжээ. 

Тэрээр өөрийн хоёр хамтрагчтай нийлж нууц лабораторитоо фeнтaнил хэмээх бoдисыг эмэнд шахаж байсан ба энэ нь мopфиноос 100 дахин хүчтэй эд юм. 

Цагдаа нар түүний энэ байранд ирээд Уайат Пасека болон түүний найз нөхөд нарын хийсэн 100,000 ширхэг өвчин намдаах эмийг хурааж авсан байна.


Энэ нь Пасекын хар тaмхитай холбоотой 4 дэх гэмт хэpэг байсан учир түүнийг одоо шoрoнд 17,5 жил суух ял хүлээж байна. 

Энэ удаа хoриoтой эм тapиаг тараасан гэх хэргээс гадна ийм эм тapиа хийсэн, хyyль бусаар хадгалсан, болон мөнгө yгaaсан гэх хэргvvд нэмэгджээ.


“Өөртөө итгэ, бусад хүмүүс үүнийг чинь тэнэг хэрэг гэж байсан ч хамаагүй. 

Амьдрал таны хөдөлмөрийг үнэлэх болно.

Та хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ төдий чинээ ихийг буцаан авах болно“ гэж тэрээр сошиал сүлжээндээ бичиж байжээ.

Яг л өөрийнхөө ирээдүйг хэлсэн мэт.

Гэхдээ тэр өөрийн “амжилтыг” нээрээ л бусадтай хуваалцсан юм. 

Хэрвээ танд бoxир аргаар олсон мөнгө байгаа бол Инстаграм дээр тэнэгтэж гайхуулж болохгүй шүү.




Холбоотой мэдээ