БНСУ-ын виз мэдүүлгийн журамд шинээр зарим өөрчлөлтүүд оржээ.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-21 05:06:41

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам (VISA FINDER) шинэчлэгдсэн тухай
□ Элчин сайдын яамны “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам(VISA FINDER)”-ын агуулгад дараах байдлаар нэмэлт өөрчлөлт орсон тул виз мэдүүлэг бүртгэлийн үйл ажиллагаандаа ашиглана уу.

1. Нэмэлт өөрчлөлтүүд

ㅇ Виз мэдүүлэгчдийн анхаарах ерөнхий мэдээлэл (САНАМЖ) шинэчилсэн
ㅇ Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9) ангилал дахь Санхүүгийн чадвар нотлох хэмжүүрт Монгол улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлтийг тусгасан
ㅇ Хуурамч баримт бичгийг таслан зогсоох зорилгоор Монгол улсын төрийн байгууллагаас олгогдох лавлагаа бичгийн эх үүсвэрийг тодорхойлж өгсөн
ㅇ Бусад, сүүлд өөрчлөгдсөн дүрэм, журмын агуулгыг нэмсэн

2. Гол Агуулга

ㅇ Виз мэдүүлэгчдийн анхаарах ерөнхий мэдээлэл “Санамж” шинэчлэгдсэн агуулга
- (Мэдүүлэг өгөх) Виз Мэдүүлгийн Төв (KVAC) болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагын мэдээлэл
- (Захиргааны арга хэмжээ) Ажилчныг хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох, заналхийлэх тохиолдолд авах захиргааны арга хэмжээний талаар анхааруулга
- (Давхар иргэншил) БНСУ-Монгол давхар иргэншилтэй иргэдэд Монгол улсын гадаад паспорт дээр БНСУ-ын виз олголт хийгдэхгүй тухай анхааруулга (БНСУ-ын гадаад паспорт ашиглан зорчих)
- Сүрьеэгийн шинжилгээ бичиг олгож буй эмнэлгийн шинэчилсэн мэдээлэл (2022 оны 3 сарын 21 өдрөөс хэрэгжих)
ㅇ Богино Хугацааны аялал жуулчлал (C-3-9) ангилалд шаардах Санхүүгийн чадвар нотлох хэмжүүрийн тухай шинэчилсэн агуулга (2022 оны 03 сарын 28 өдрөөс хэрэгжих)
- (Нийгмийн Даатгал) Сүүлийн 6 сар тутмын нийгмийн даатгалын лавлагаан дахь үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон (500 мянган төгрөг*→1 сая төгрөг**)
* 2013∼2016 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсны 2,5 дахин, **2020 оноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаагийн 2,5 дахин хэмжээ
- (Татварын лавлагаа) Сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ 500.000 төгрөгөөс дээш байсныг → Улиралд төлсөн татварын хэмжээ 400.000 төгрөгөөс дээш эсхүл сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ 800.000 төгрөгөөс дээш байхаар шинэчлэн тогтоосон
ㅇ Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдох лавлагаа бичгийн эх үүсвэрийг тодорхойлж өгсөн (2022 оны 3 сарын 28 өдрөөс хэрэгжих)
- Төрсөний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт бүртгэлийн лавлагаа гэх мэт бичгийг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас гарган авахаар журамласан
- Хэрэв, E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газраас авсан лавлагааг тухайн гэрчилгээний эх хувийн хамт мэдүүлнэ
ㅇ Бусад сүүлд өөрчлөлт орсон дүрэм, журмын агуулга нэмэгдсэн
- 2021 оны Гадаад оюутан урих эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын жагсаалтыг хавсаргав
- Эрүүл мэндийн баримт бичиг авч болох ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн жагсаалтыг шинэчлэн хавсаргав.
-  Шилдэг татвар төлөгч ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалт шинэчлэн хавсаргав
- Богино хугацааны (C-3) Олон удаагийн визний Гадаад оронд магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн нөхцөл хангаж буй иргэд нь Апостиль гэрчилгээ эсхүл тухайн дээд сургууль байрлаж буй оронд суух БНСУ-ын ЭСЯам болон Консулын газраас авсан консулын баталгаа өгөхөөр нэмэлт өөрчлөлт орсон (БНХАУ-д төгсөгчид нь VISA FINDER дахь агуулгатай танилцана уу)
※ Их дээд сургуульд суралцах (D-2) болон Хэлний бэлтгэлд суралцах (D-4) виз мэдүүлэх үед БНСУлсаас бусад гадаад улсад төгссөн иргэнд мөн адил үйлчлэнэ
-  Ерөнхий боловролын сургуульд суралцах сурагчийн гэр бүл (F-1-13) визний нөхцөл нэмэгдсэн.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам бүтнээр энд дарж татаж авна уу

Эхсурвалж: https://overseas.mofa.go.kr/mn

Холбоотой мэдээ