"China Eastern" компанийн 133 зорчигчтой Боинг онгоц сүйрчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-21 22:35:45

БНХАУ-ын China Еastern компанийн Боинг 737 онгоц Хятадын өмнөд хэсгийн ууланд осолдож, сүйрсэн талаар РИА Новости мэдээллээ.  Тус онгоц 133 зорчигчтойгоор Куньминээс Гуанжоу чиглэн нисэж байжээ.

Одоогийн байдлаар амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн мэдээлэл тодорхойгүй байна. Онгоц осолдсон газар ойн түймэр гарч буй бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа эхэлснийг Синхуа агентлаг дамжуулжээ.

Холбоотой мэдээ