101 настай эмэгтэй Торонтогийн онгоцны буудлыг үргэлжлүүлэн удирдахаар болжээ.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-25 11:58:47


101 настай эмэгтэй Торонтогийн онгоцны буудлыг үргэлжлүүлэн удирдахаар болжээ. Хейзел Маккаллион урьд нь хотын захирагчийн сонгуульд 12 удаа дараалан ялалт байгуулж байсан эмэгтэй аж. 

Хейзел Маккаллионыг канадчууд “хар салхи” гэж хочилдог бөгөөд энэ эмэгтэй Миссиссога хотын захирагчаар 36 жилийн турш ажилласан туршлагатай гэнэ. 1978 онд хотын захирагчаар ажиллаж эхэлснээс хойш Хейзел өөрөө байнга зах, дэлгүүрээр явж, хүнсээ цуглуулахын зэрэгцээ хотынхоо оршин суугчидтай уулзан ярилцаж, хэрэгцээ шаардлагыг нь сонсдог үлгэр жишээ захирагч байсан гэнэ.

Түүнийг удирдаж байх хугацаанд хот нь өргөжин тэлж, Канадад хүн амаараа 7-д бичигдэхээр том хот болсон байна. Одоо Миссиссога хотод 700 мянга гаруй хүн аж төрдөг юм. “Хотын захирагчийн сонгуульд Хейзел 12 удаа дараалан ялалт байгуулсан. Хейзелийг ялна гэдэгт хэн ч эргэлздэггүй байлаа. Учир нь тэр хотын хамгийн шилдэг дарга гэдэг хэн хүнд тодорхой байсан юм” хэмээн профессор Том Урбаниак ярьжээ.

2014 онд 93 настайдаа Хейзел хотын даргынхаа ажлаа өгсөн ч тэтгэвэрт суулгүй Ерөнхий сайдын зөвлөх мөн Торонто онгоцны буудлын захирлаар ажиллах болжээ. “Өөдрөг, эерэг байж, шаргуу хөдөлмөрлө. Мөн бусдын л адил дэлхий дээр амьдарч байгаа гэдгээ мартахгүй байх хэрэгтэй” хэмээн Хейзел Маккаллион залуучуудад зөвлөдөг юм байна.

Холбоотой мэдээ