Дейл Карнегийн шилдэг 25 сургаал үгс

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-15 23:58:32



1. Хүн бүр өдөрт тавхан минут тэнэгтэж болно. Жинхэнэ ухаантай хүн бол энэ цаг хугацааг хэтрүүлдэггүйд л оршиж байгаа юм даа. 

2. Зөгийн бал авмаар байна уу – үүрийг нь бүү нураа. 

3. Өнгөрсөн үеийн ачаан дээрээ ирээдүйн ачаагаа нийлүүлж одоо үүрч яваа бол ямар ч хүчтэй байсан сөхрөн унах болно. 

4. Инээмсэглэл ямар ч үнэгүй, гэхдээ үнэ цэнэтэйд тооцогдоно … 

5. Хэрвээ хувь заяа танд нимбэг бэлэглэсэн бол нимбэгийн ундаа хийгээрэй. 

6. Хүн өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн л бол өөрийгөө хэн болохыг мэдэж эхэлж байна гэсэн үг. 

7. Мэдээж таны нөхөрт дутагдалтай тал бий. Хэрвээ тэр төгс байсан бол тантай хэзээ ч гэрлэхгүй байх байсан юм.

8. Завгүй бай. Энэ дэлхийн хамгийн хямдхан эм бөгөөд хамгийн үр дүнтэй нь юм. 

9. Нүүрэнд тодрох төрх таны өмссөн хувцаснаас ч илүү чухал юм шүү. 

10. Өрөөлийг өөрчлөхийг хүсэж байгаа бол өөрөөсөө эхэл. Илүү ашигтай бөгөөд аюулгүй. 

11. Юуны түрүүнд үйлдлээс гарах муу үр дагаврыг төсөөл. Гарах үр дагавартай эвлэрээд дараа нь гүйцэтгэ. 12. Хүний нэр – тухайн хүний хамгийн сайхан бөгөөд амттай хэл, ямар ч хэл дээр байсан хамаагүй. 

13. Бидний аз жаргалгүй байгаагийн гол учир шалтгаан бол бид аз жаргалтай амьдарч байна уу үгүй юу гэсэн бодолд байгаа юм. 

14. Ухаантай хүний хувьд өдөр бүр – шинэ амьдрал юм. 

15. Үзэгч хэрэгтэй болохоор л өвчтөн эмч дууддаг. 

16. Хүүхдүүд томчуудын яриаг сонсох дуртай байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 

17. Хүмүүс таныг ч, намайг ч сонирхохгүй. Өглөө, өдөр, үдэш тэд зөвхөн өөрийнхөөрөө л амьдарна. 

18. Маргааш гэж байхгүй. Хүн аврах өдөр бол өнөөдөр. 

19. Тань руу дайрч байгаа дайснаас бүү ай, харин таны ар хударгаар муу хэлж яваа найзаасаа ай. 

20. Таны өмнө бодит хүн зогсож байна: хүн болгон өөрийгөө аврахын тулд бусдыг гүтгэж чадна. 

21. Айдас таны ой ухаанд л байгаагаас бус өөр хаана ч байхгүй. 

22. Өөр хүний байр сууринаас бодож үзээрэй, өөрт бус өрөөлд юу хэрэгтэй байгааг ойлгох гэж хичээ. Ингэж чадсан хүн дэлхийг ч атгаж чадна. 

23. Аливааг сурах хүсэл эрмэлзэл – амжилтын 50 хувь гэсэн үг. 

24. Аз жаргалтай байгаа мэт бай, үнэхээр аз жаргалтай болно шүү. 

25. Энэ дэлхийд хайрыг хүлээх ганц л арга бий – шаардахаа болиод хариу нэхэлгүй хайрыг бэлэглэ

Холбоотой мэдээ