Эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгчмэд боловч үүнд огтхон ч санаа зовж, эмзэглэдэггүй 19 алдартай хосууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-06-07 10:44:49

Орчин үеийнхэн маань эртнээс бүрэлдэж ирсэн тогтсон ойлголт, стандартыг эвдэх нь улам бүр олширсоор. 

Эрчүүд эмэгтэйчүүд нь өндөр нам, нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг зүйлүүдийг анхаарах нь багасч эхнэр нь нөхрөөсөө эгчмэд байх нь одоо хэнийг ч гайхшруулахгүй болжээ.

Энэ удаа эмэгтэй нь эрэгтэйгээсээ насаар эгчмэд алдартай хосуудыг танилцуулах бөгөөд насны ялгаа ихсэх дарааллаар танилцуулах болно.

Меган   Маркл   болон Уэльсийн ханхүү   Харри


Энэ оны хамгийн их анхаарал татаж байгаа хос бөгөөд ханхүү одоо 34 настай, эхнэрээсээ 3 дүү юм.

Голди   Хоун   болон   Курт   Рассел


Холливудын алдартай бат бэх гэр бүлийн эхнэр нь бас л эгчмэд бөгөөд Голди 73 настай, нөхрөөсөө 5 эгч


Дуурийн дуучин бүсгүй маань 42 настай дуучныг сонгосон бөгөөд залуу маань эхнэрээсээ 6 насаар дүү.

Женнифер   Лопес   ба Алекс   Родригес


Энэ хавар 49 настай дуучин бүсгүй маань өөрөөсөө 6 насаар дүү сагсчин залуутай сүй тавьж хуримаа хийхээр бэлдэж байна.

Камерон   Диас   ба   Бенжи   Мэдден:


40 настай рокер эр 2015 онд сайхан инээмсэглэх жүжигчин бүсгүйтэй суусан бөгөөд эхнэрээсээ 6 насаар дүү гэдэгтээ огт эмзэглэдэггүй байна.

Ева   Мендес   ба   Райан   Гослинг:


45 настай Ева нь нөхөртэйгөө суугаад 8 жил болж байгаа бөгөөд 7 насны зөрүү тэдэнд ямар ч хамаагүй зүйл юм.

Яна   Рудковская ба Евгений Плющенко:


44 настай продюсер бүсгүй маань өөрөөсөө 8 насаар дүү уран гулгагчтай суугаад 10 жил болжээ.

Жулианна   Мур   ба Барт Фрейндлих:


58 настай Жулианна нь өөрөөсөө 7 насаар дүү найруулагчтай суугаад 15 жил болжээ.

Шакира   ба   Жерар   Пике:


42 настай бүсгүй маань нөхрөөсөө 10 насаар эгч. 

Энэ хос 2011 оноос хойш цугтаа байгаа бөгөөд 2 хүүхэд өсгөж байна.

Приянка   Чопра   ба   Ник   Жонас:


Саяхан дэлхий даяар 36 настай жүжигчин-дуучин бүсгүй өөрөөсөө 10 дүү залуутай хурим хийж байгаа тухай зураг тарж шуугиулсан билээ.

Тина   Канделаки ба Василий   Бровко:


Оросын хамгийн хурдан ярьдаг теле хөтлөгч 32 настай бизнесментэй суусан бөгөөд тэдний насны ялгаа болох 11 жил үл мэдэгдэнэ.

Лиза   Боне   ба   Жейсон   Момоа:


Маш их алдаршиж байгаа жүжигчин маань өөрөөсөө 12 насаар эгч, 51 настай Лизатай олон жил хамтдаа амьдарч байна.

Нонна   Гришаева ба Александр   Нестеров


47 настай жүжигчин бүсгүйн нөхөр нь түүнээс 12 насаар дүү. Насны зөрүү тэдэнд хамаагүй бөгөөд тэд 2006 оноос хамтдаа амьдарч байна.

Хью   Жекман   ба Деборра-Ли Фернесс:


Хүүхнүүдийн харцыг булаадаг жүжигчин залуу өөрөөсөө 13 насаар эгчмэд бүсгүйтэй суугаад 20 жил цугтаа амьдран жаргаж байна.

Тина   Тернер   ба   Эрвин   Бах:


Рок-н-роллын хатан хаан маань 74 насандаа 3 дахь удаагаа нөхөрт гарчээ. Энэ удаа тэрээр 58 настай ч, өөрөөсөө 16 насаар дүү эртэй гэрлэсэн нь хайр дурлалд насны хязгаар гэж үгүй гэдгийг харуулж байх шиг.

Лера   Кудрявцева   ба Игорь Макаров:


48 настай теле хөтлөгч маань 31 настай хоккейчин залуутай цуг амьдраад удаж байгаа бөгөөд 17 насны ялгаа нь тэдний харилцааг улам ч бататгадаг гэнэ.

Хайди   Клум   ба Том Каулитц:


46 настай супер модель бүсгүй маш сайхан харагдаж байгаа бөгөөд өөрөөс нь 17 насаар дүү сүйт залуугаасаа эгчмэд гэж мэдэгдэх юм алга.

Сэм,   Аарон   Тейлор-Жонсон-ууд:


29 настай жүжигчин залуу өөрөөсөө 23 насаар эгч найруулагчтай суугаад 7 жил болжээ.

Брижит , Эмманюэль   Макрон -ууд:


Францын хамгийн залуу ерөнхийлөгч 12 жилийн өмнө өөрөөсөө 24 насаар эгч бүсгүйтэй амьдралаа холбожээ.


Холбоотой мэдээ