КАНАД: Хутгатай этгээдүүд 10 хүнийг ХӨНӨӨЖ, 15 хүнийг ШАРХДУУЛЖЭЭ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-09-06 11:59:34

Канадын Саскачеван мужид ням гарагт хутгатай хоёр эрэгтэй 10 хүнийг хэрчиж хөнөөгөөд 15 хүнийг шархдуулжээ.

Хутгатай хоёр этгээдийн шархдуулсан хүмүүсийн тоо хамгийн багадаа 15 гэж цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Хоёр этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд цуврал халдлагын сэжигтнүүдийн нэрийг Дамиен болон Майлс Сандерсон гэж зарлажээ.

Мужийн иргэдэд хамгаалалттай газар нуугдахыг сануулж, гэмт хэрэгтнүүдтэй холбоо тогтоохгүй байхыг анхааруулсан байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

Тэрбээр “Саскачеван мужид болсон өнөөдрийн халдлага аймшигтай байлаа.

Зүрх эмтэрч байна...

Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Бүх хүнийг орон нутгийн эрх баригчдаас өгч байгаа мэдээ мэдээллийг сайн сонсохыг уриалж байна” хэмээн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Холбоотой мэдээ