Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцсэн эцэг эхчүүд цуглаан хийж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-07 11:26:05

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргаад буй. 

Түүнийг хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн ёсзүйн алдаа гаргасан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, Оросын талтай зөвшилцөхөөр болоод байна.

Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, III сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл БШУЯ-ны гадаа цуглаан хийж байна. 

Эцэг эхчүүд "Ж.Соронзон захирал улсын мөнгө идээгүй. 

Бидний өгсөн мөнгийг хадгаламжинд хийж байгаад сургуулийн үйл ажиллагаанд зарцуулдаг. 

Үүнийг бид мэддэг.

Бид Соронзон захирал, сургуульдаа сэтгэл хангалуун байна.

Тиймээс албан тушаалд нь хэвээр үлдээгээч. 

Томилгооны дараагийн хүн ирэхэд сургалтын чанар муудаж, олон хүүхэд хохирно.

Соронзон захирлын өндөр шаардлагаар энэ сургууль маш чанартай сургалт явуулдаг" хэмээн ярьж байна. 




Холбоотой мэдээ