Хөгжмийн зохиолч Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-13 12:35:38


БЗД-ийн 16-р хорооны … байрны … тоотоос 67 настай Д бусдад хутгалууллаа гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж хохирогчийг Цэргийн төв эмнэлэгийн “Хүлээн авах”-д хүргүүлсэн байна. 

Уг хэргийг дээрхи хаягт оршин суух хаягтай 70 настай эрэгтэй Б үйлдсэн нь тогтоогджээ. 

Б, Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар Б нь ахар сүүлний орчим 1 удаа хатгаж, зүүн гарын сарвууны арыг 1 удаа зүсэж гэмтээсэн байна. 

Хохирогч Д нь Цэргийн төв эмнэлэгт зургаан оёдол хийлгэсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, мэдүүлэг өгөх чадваргүй байсан тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Холбогдогч Б согтуу байсан тул түүнийг эрүүлжүүлэн, саатуулсан байна.



Холбоотой мэдээ