Жастин Биберийн гольфийн талбай дээр бие засаж буй зураг ЦАЦАГДАВ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-10-07 20:00:15

Канадын алдарт дуучин Жастин Бибер өнгөрсөн амралтын өдрүүдэд гольф тоглож байхдаа талбай дээрх мод руу бие засаж буй зураг цахим орчинд цацагджээ. 

Лос Анжелес дахь гольфийн талбайд тоглож байсан тэрээр тоглолтын дундуур бие засах шаардлагатай болсон бөгөөд ариун цэврийн өрөөний оронд гольфийн талбайг ашигласан нь олны эгдүүцлийг хүргээд байна. 

Зарим эх сурвалжууд түүнийг эрүүл мэндийн асуудалтай байгаа гэжээ. Рамсей Хант синдромын улмаас аялан тоглолтоо цуцалсан тэрээр нүүрний хэсэгчилсэн саажилттай болсон. Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч есдүгээр сард аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдсэн тэрээр ядаргаанд орсон тухайгаа дурдсан юм. 

Одоогийн байдлаар түүний зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа бөгөөд олон нийт түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ. 








Холбоотой мэдээ