11 сард гэнэт баяжих магадлалтай зурхайн 5 орд.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-10-23 21:30:38

1 Охин

Зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг ордны нэг бол яах аргагүй охины орд билээ.

Тэдний хувьд хөдөлмөр нь амьдралынх нь утга учир болсон.

Тэд хэт төгс байхыг хичээдэг, өөрсдийн ажил мэргэжилдээ чадварлаг, аливаа даалгаврыг чанартай, ухамсартайгаар дуусгаж чадна.

Тэд амжилтанд хүрэхийн илүү цагаар ажиллахад ч бэлэн.

11 сар тэдний хичээл зүтгэлийг үнэлж харамгүй шагнал буулгана.

Тэднээс онцын гоц гойд зүйл огт шаардахгүй.

Байдгаараа хичээгээд л хөдөлмөрлөөд л яв.

Хөдөлмөрч хичээнгүй зан нь тэднийг бусдаас онцгойруулна.

Одод тэдний замыг зааж туслах ажээ.

2. Хилэнц

Тэд ямар ч хэцүү ажлыг хэн нэгнээр хийлгэх гэснээ хийлгэж чаддаг хүмүүс.

Худалдах, итгүүлэх, хэлцэлд хүрэх зэрэг чадварууд цусанд байгаа.

Тэд өөрсдөө сониуч зантай.

Чадварлаг мөрдөгч болж чадна, ямар нэгэн гэрээ хэлцлээс ашиг гаргаж чаддаг. 11 сард тэд тэд баяжих магадлалтай.

Гэхдээ тэд хэд хэдэн давааг амжилттай давах хэрэгтэй.

Магадгүй зарим нь ялагдал хүлээхийг үгүйсгэхгүй.

Энэ бүгдээс туршлага сууж чадвал хөлгүй баян болно.

Чухал уулзалтад улаан эсвэл чернилэн ягаан өнгийн хувцас өмсөж очоорой.

3. Арслан

Одод мөнгө хайрлана.

Тэд удирдаж, чухал шийдвэр гаргаж чаддаг.

Анхаарлын төвд байхыг хүсэх бөгөөд өөрийгөө өндрөөр үнэлж чадах чадвар нь амжилтын нууц болно.

Энэ сар тэдэнд амжилт авч ирнэ.

11 сард тэд банкны ямар нэгэн хэлцэл хийхэд амжилт олно.

Чухал уулзалтад бор, шаргал өнгийн хувцас өмсөөрэй.

Гэхдээ шаргал өнгийг хэтрүүлж болохгүй шүү.

4. Үхэр

Тэд мэдрэмжээ дагадаггүй. 

Харин бодит байдал, логик дүгнэлтийг илүүд үздэг. 

Тэгвэл од эрхэс тэдний энэ занг шагнах юм. 

Ажил хэргийн түншүүд нь тэднийг итгэлтэй, тогтвортой гэж үнэлдэг. 

Энэ мэт зан чанар агуулж байгаа хүмүүс яаж ч ядуу байх вэ дээ? 

Эрсдэлээс бүү ай, 11 сар таныг шагнана. 

Тансаглах эсвэл олон зүйлд үсчих нь хоосроход хүргэж мэдэх юм. 

Чухал уулзалтад цагаан, ногоон хувцас өмсөж очих хэрэгтэй.

5. Мэлхий

Тэд бусдыг хөгжихөд түлхэц болдог. 

Өөрсдийгөө ч хөгжүүлэхээ мартахгүй.

11 сард шинэ шинэ санаануудаар баян сар байх болно.

Уран бүтээлч сэтгэлгээ, сониуч зан нь тэднийг амжилтанд хүргэж, баян болгоно.

Хамгийн чухал нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй.

Таны санаа сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй байх болно.

Тиймээс хэтэвчээ томруулах хэрэгтэй.

Чухал уулзалтад очихдоо цэнхэр, мөнгөлөг өнгийн хувцас сонгоорой.


Холбоотой мэдээ