Мацаг барих

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-10-30 02:24:11


Мацаг барих

Хэрэв ямар нэг хүнээс жилийн 365 хоногт зогсолтгүй ажилла гэвэл хэн ч байлаа гэсэн дургүйцэж амралт шаардах юм уу, ядарч үхнэ шүү дээ. 

Гэвч бид хэзээ ч ходоод гэдсээ амраах юм уу, түр зуурч гэсэн зай завмар өгөхийг боддоггүй. 

Бидэнд огт хэлж чадахгүй боловч дохио өгдөг. 

Тэр ходоод гэдэснийхээ дохиог тоохгүй байснаас болж өвдөж эхэлдэг. 

Тийм учраас биеэ эрүүл байлгахын тулд бид хоолноос бага боловч татгалзах хэрэгтэй. 

Энэ нэг өдөр хоол идэхгүй ходоодоо амраахыг хэлж байгаа юм. 

Энэ нь хоол боловсруулах эрхтнээ амраагаад зогсохгүй мөн биед үлдэж хуримтлагдсан хортой ялгадас хийг гадагшлуулж өгдөг. 

Тогтмол мацаг барьсан тэдгээр өдрүүдэд хоол боловсруулахад ашиглах энергиэ оюун санааны ажил болох дадлагад зориулах хэрэгтэй. 

Орчин үеийн хоолны дэглэм ба амьдрах орчин нь хортой зүйлсээр хүний биеийг дүүргэдэг болой. Бид илүү амархан өвчин халдаж авах, өвчилдөг болсон. 

Иймд мацаг барих нь дотоод биеийн байгалийн цэвэрлэгээтэй адил гадны хоол хүнсний зогсолтгүй урсгалыг түр зуур зогсоож, биед өөрөө өөрийгөө цэвэрлэхэд их тустай байдаг. 

Мацаг барьснаар хүний биеийн бүх л систем амарч сэргэснээрээ дотроо хуримтлагдаж байсан өөх, хортой бодисуудын задралд хүргэж гаргаснаар хүний энергийг ахиулж, оюун санааны цэвэр түвшинд хүргэнэ. 

Ингэснээр хүн нь өвчнөөс сэрэмжлэн зайлсхийж хоол идэх хүслээ эрчимжүүлснээр хүний арьс нь илүү их туяатай залуужсан мэт болдог юм. 

Мөн батга гарах, арьс туурах, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, ханиад хүрэх, алерги авах зэрэг олон төрлийн өвчин ба биеийн гачигдалд мацаг барих нь тус ихтэй болно. 

Мацаг барих бол сэрэмжлэх үйлчилгээтэй эм ба эрүүл мэндээ сайжруулахын өвчнөөс ангижрах зөв арга зам болой.

Холбоотой мэдээ