Жүжигчин И Жихан Итэвон дахь эмгэнэлт явдлын үеэр НАС БАРЖЭЭ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-10-31 03:39:58

"Mnet"-аас зохион байгуулсан "Produce 101 Season 2" шоунд оролцож байсан жүжигчин И Жихан Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас баржээ. 

Аравдугаар сарын 29-ний өдөр болсон Хэллоуины баярын үеэр нас барсан И Жихан 25 настай байв. Талийгаачийн шарилыг Мёнжи эмнэлгийн оршуулгын танхимд аваачсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр оршуулахаар болсон байна. 

Тэрээр 2017 онд "Produce 101 Season 2" шоунд оролцож, олны танил болсон. 

"The Butterflu Dream", "Today Was Another Namhyun Day" зэрэг драмад тоглож, "It's Me (Pick Me) хэмээх альбомоо гаргаж байсан билээ. 

Талийгаачтай хамтран ажиллаж байсан хүмүүс болон олон нийт түүний гэр бүлийнхэнд олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.



Холбоотой мэдээ