УИХ-ын гишүүн Г.Дамдинням ба ЭТТ-н экс удирдлагууд!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 10:44:49


УИХ-ын гишүүн Г.Дамдинням ба ЭТТ-н экс удирдлагууд!!!


Г.Дамдинням өнөөдөр “Нүүрсний хулгайг мэдэхгүй, түй ч хамаагүй” гэж тас гүрийж байна лээ. Мэлзээд байгаад хүнд баримтаар мад тавья. “Нүүрсний мафи” гэж энэ шүү. 

Г.Дамдиннямтай “шиша” татангаа ихэд дотно зургаа авхуулсан энэ эмэгтэйг Г.Оюун гэдэг. Г.Оюуны нөхөр А.Чинзориг нь Г.Дамдиннямын үй зайгүй найз нь. Г.Оюун нь “ЭТТ”-н захирал асан Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандтай “Нэпко бүүк” ХХК-ийг хамтран эзэмшдэг, маш дотно найз нь. Энэ сэжмээр “ЭТТ”-д маш том “мафи” бий болгосон байгаа юм. Тодруулбал, Г.Оюуны нөхөр А.Чинзориг Б.Ганхуягийг “ЭТТ”-н захирал болсны дараа Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга болсон. Улмаар А.Чинзориг, Г.Оюун хоёр “ЭТТ”-н Зөвлөх, албаны дарга С.Энхтөртэй хамт “Бүүкчэйн” ХХК-ийг эзэмшиж эхэлсэн. Дараа нь “ЭТТ”-н Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал” ХХК-тай нийлж, зөвлөх С.Энхтөрийнхөө ах С.Энхтүвшингийн “Саксесс Райдер” ХХК-иар ХУД-ийн Тэмээтэй хөшөөний зүүн талд тансаг зэрэглэлийн Regis place гэх 20 давхар барилга бариулсан. Тэр барилгыг нь “ЭТТ”-н захирал асан Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд зарж байгаад хууль хяналтынханд баригдсан. Одоо Б.Ганхуяг, С.Энхтөр, С.Энхтүвшин, П.Бадамханд, “Хишиг арвин”-ны удирдлагууд бүгд хоригдож байгаа. Гэтэл “ЭТТ”-д бий болсон энэ том “мафи”-ийг мэдэхийн дээдээр мэдэж байсан Г.Дамдинням “Мэдэхгүй, түй ч хамаагүй” гэж тас гүрийгээд байх юм.

Холбоотой мэдээ