5 тэрбумын эзнийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг БАРИВЧЛАХ тушаал хүсжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-04-08 05:44:11

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын нийслэл Сөүл хотын төвд 48 настай эмэгтэйг хулгайлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан.

Хохирогч 5 тэрбум вонын криптовалют эзэмшдэг нэгэн байсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван этгээдийг саатуулан баривчлаад байгаа билээ. 

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгах явцад уг хэргийн жинхэнэ эзэн байж болзошгүй этгээдийг олж тогтоожээ. 

Ёо хэмээх тэрхүү этгээдийг баривчлах хүсэлтээ цагдаа нар өнөөдөр гаргасан бөгөөд тэрээр саатуулагдаад байгаа гурван этгээдэд захиалга өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. 

Ёо гэгч нь баривчлагдсан гурван этгээдийн нэг болох И Кён Үгийн танил аж. 

Тэрээр эхнэр Хваны хамт 2021 онд И Кён Ү-д урьдчилгаа болгон 40 сая вон шилжүүлжээ.

И Кён Ү хохирогчийг хөнөөснийхөө дараа Ёогоос үлдэгдэл 60 сая воноо нэхэмжилсэн болох нь шалгалтаар тогтоогджээ. 

Хохирогчийн криптовалютийг хулгайлах сэдэлтэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн тухай цагдаа нар мэдэгдээд байгаа бөгөөд хохирогч болон сэжигтэн Ёо, И, Хван нар 2021 онд криптовалютийн хөрөнгө оруулалттай холбоотой эрүүгийн хэрэгт хамтдаа шалгагдаж байжээ.

Тухайн үед сэжигтэн И болон Ёо, Хван нар тохиролцсон бол хохирогч болон гэр бүлийн хос болох Ёо, Хван нар хөрөнгө оруулалтын асуудлаар иргэний нэхэмжлэл гарган заргалдаж байжээ. 

Сэжигтэн Ёог баривчлах тухай шийдвэр өнөөдөр үдээс хойш гарна хэмээн эх сурвалжууд дурдаад байна. 


Холбоотой мэдээ