Зүрхэнд сайн, муу хоол хүнс

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-06-04 02:14:08

Америкийн “www.wikihow.com” сайт зүрхэнд сайн, муу хоол хүнсний талаар нийтэлжээ. 

Зөвлөгөө №1

Өөх тос ихээр хэрэглэх нь таргалалт, артерийн судасны, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, зүрхний шигдээс болон цус харвалт зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та илчлэг ихтэй өөх, тос хэрэглэхгүйгээр оливын тос, цөцгийн тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Зөвлөгөө №2

Цагаан хоолтон болон долоо хоногт нэг удаа махан хоолноос татгалздаг хүний зүрх эрүүл байдаг байна. Мөн өдөр бүр хүнсэндээ эрүүл хүнс, жимс жимсгэнэ хэрэглэх нь  зүрхний өвчлөлтөөс урдчилан сэргийлдэг.

Зөвлөгөө №3

Тахиа, шувууны мах болон загасны мах өөх тос багатайгаас гадна зүрхний үйл ажиллагааг эрүүлжүүлдэг.

Зөвлөгөө №4

Хэрвээ таны зүрхээр хатгуулж, байнга өвддөг бол гурилан бүтээгдэхүүнээс татгалзаарай.

Зөвлөгөө №5

Сүү зүрхэнд хамгийн сайнаар нөлөөлдөг.

Зөвлөгөө №6

Та зүрхээ эрүүл байлгамаар байвал давс болон халуун ногоо бага хэрэглэ.

Зөвлөгөө №7

Өглөө бүр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ. Харин хайрсан жигнэмэг, боов идэхээс татгалз.

Зөвлөгөө №8

Хоолны дэглэм барих нь зүрхний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, зүрхний шигдээс үүсгэдэг байна.

Зөвлөгөө №9

Шар айраг зүрхэнд сөргөөр нөлөөлдөг:

Зөвлөгөө №10

Та эрүүл биеийнхээ төлөө тамхинаас татгалзаарай.

Зөвлөгөө №11

Та өдөрт 75-115 минут идэвхтэй хөдөлгөөн хийвэл ямар нэгэн зүрхний өвчнөөс урдчилан сэргийлдэг байна.

Оливын тос

Хэрвээ таны зүрх хатгаж өвддөг бол хэрэглэж буй ургамлын тосоо оливын тосоор солихыг зөвлөж байна. Оливын тос нь бага тослогтой учир таны зүрхийг хамгаалах болно.

Загас

Загасанд омего 3 ихээр агуулагдсан байдаг. Тиймээс та өдөр тутмын хүнсэндээ загас хэрэглэвэл  зүрх судастай холбоотой өвчнөөр өвчлөхгүй. Мэргэжилтнүүд долоо хоногт 120 грамм загас хэрэглэвэл зүрхний ямар нэгэн өвчлөлөөр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ.

Шош

Шош маш тэжээллэг учраас холестриныг багасгадаг учир зүрх судасны өвчнөөс таныг хамгаална.

Усан үзэм

Усан үзэм болон усан үзмийн шүүсийг өглөө бүр хэрэглэхэд зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг байна.

Цэцэгт байцаа

 Цэцэгт байцаа зүрхний жинхэнэ хамгаалагч юм


Холбоотой мэдээ