Жүжигчин Сун Хе Гёгийн "язгууртан" төрх олныг алмайруулав

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-06-10 00:20:34

Энэ сарын 7-нд жүжигчин Сун Хе Гё болон ASTRO хамтлагийн дуучин, жүжигчин Ча Ын Ү нар Францын үнэт эдлэлийн тансаг зэрэглэлийн брэнд болох Chaumet-ийн үдэшлэгт оролцжээ. 

Ханхүү мэт харагдах Ча Ын Ү гайхалтай төрх, эелдэг аашаараа эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байсан бол жүжигчин Сун Хе Гёгийн ер бусын гоо үзэсгэлэн, тансаг дэгжин байдал хэн хүний харааг булааж байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

Тэдний хамтдаа авахуулсан зураг дор шүтэн бишрэгчид нь уран зөгнөлт номын нүүр зураг мэт гайхалтай харагдаж байгааг нь онцлон хааны гэр бүлийн эгч, дүүс шиг харагдаж байна хэмээсэн байна. 

Сун Хе Гё "Chaumet" брэндийн тансаг зэрэглэлийн үдэшлэгт хоёр дахь удаагаа уригдан оролцож буй. Харин Ча Ын Ү энэ жил анх удаагаа оролцож байгаа бөгөөд тэдний хослол "төгс" байсныг интернэт хэрэглэгчид онцолжээ. 







Холбоотой мэдээ