Энэ бол барууныхнаар тоглолт хийсэн тусгай ажиллагаа БРИКС- н 8- р сарын хурлыг угтсан тоглолт байсан уу???

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-06-25 01:06:58

Энэ бол барууныхнаар тоглолт хийсэн тусгай ажиллагаа БРИКС-  н 8- р сарын хурлыг угтсан тоглолт байсан уу???

Оросын үндсэн Зэвсэгт хүчнийг хөдөлгөөн шилжилтийг далдалсан тоглолт уу???

Вагнер хэмээх хөлсний цэргийн бүлэглэлийн Москва руу чиглэлтэй явж байсан цэргийн цуваа зогсож, Вагнер бүлэглэлийн удирдлага Москва-тай хэлэлцээр хийж эхэлсэн тухай Белорус улсын ЗГ-ын зүгээс 10 минутын өмнө мэдээлсэн бол Вагнер бүлэглэлийн удирдагч Евгений Пригожин "цэргийн цувааг зогсоох, цэргийн цуваа бүрийг анги нэгтгэл цэргийн бааздаа буцаж очих тушаал өгсөн" гэж богинохон аудио мэдэгдэлдээ дурджээ. (дөнгөж сая)

Пригожиний мэдэгдэлд цус урсгахаас сэргийлж хэмээх утга байсан бол Белорусын ЗГ-аас эхтэй мэдээлэлд Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн оролцоотойгоор цэргийн цуваа  зогслоо гэсэн байх юм. 

Ямартай ч Москвагаас 100-200 км орчимд цэргийн цуваа зогсож, улмаар буцаж байгаа болтой. 

Дайн байлдаан, цус урсгахаас л хол байх юмсандаа.

Мэдээллүүд их ойрхон зайтай, бас зөрүүтэй ирж буй учраас дүгнэлт хийхэд арай эрт байна. Үйл явдал,учир шалтгаан нь удахгүй тодорхой болно ...


Пригожины тухай товчхон мэдээлэл.

Пригожин Ленинградад төрсөн. 

Багаасаа “хүнд гар” байсан тул 81 онд дээрэм, залилангийн хэргээр ял аваад, 88 онд өршөөлөөр суллагдсан. 

ЗХУ задарсны дараа Санкт Петербургийн анхны сүлжээ хүнсний дэлгүүр, казиног байгуулж, бусад бизнест ч хөл тавьсан.

Пригожин 1995 оноос рестораны бизнест орсноор хожим Путинтэй холбогдох үндэс нь тавигджээ. 2000-аад оноос эхлэн түүний компаниуд Оросын төрийн хоолны тендерүүдийг авч, гаднын томоохон зочид ч Орост очихдоо Пригожиний ресторанаар үйлчлүүлэх болжээ.

Энэ хугацаанд Пригожин Путинтэй ч ойртож, халаас нь ч зузаарсаар байв. 

Ийм ч учраас түүнийг “Путины тогооч” гэдэг байв.  

Сүүлийн жилүүдэд түүнийг хөлсний цэргийн Вагнер бүлэгтэй холбоотой гэж мэдээлж эхэлсэн ч тэрээр Украины дайн эхэлтэл энэ мэдээллийг үгүйсгэж байсан.

Харин өнгөрсөн 9 дүгээр сард Вагнерыг 14 онд Донбасст Оросын Зэвсэгт хүчнийг дэмжих зорилгоор байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, Вагнерын үйл ажиллагаа ч Санкт Петербургт төв байраа нээж ил болсон.  

Тэр цагаас хойш Украины дайнд Вагнерын оролцоо ч нэмэгдэж, Пригожин ч танигдав. 

Пригожин Орос дахь Вагнерын хөдөлгөөнийг зогсоож, хурцадмал байдлыг намжаах цаашдын арга хэмжээ авах Лукашенкогийн саналыг хүлээн авлаа гэж Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдсэн.

Баруунаас Лукашенкогийн эхнэр Лариса зүүн захад байгаа нь Песковын төрсөн дүү Пелегая эд нар чинь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Пригожин Лукашенкогийн дүүтэй 1989-93 онд хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй.

Том хүү нь одоо Беларусийн дээд шүүхт шүүгч хийдэг...



Холбоотой мэдээ