Барилгын хууль нурааж чадахгүй бол Байгалийн хууль нураагаад өгөхийг харуулж байна даа

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2023-07-05 01:33:12

Өнгөрсөн шөнө Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан сэтэрч, ойр орчин усанд автжээ


Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан сэтэрснээс эрэг дагуух орон сууцнуудын орц, граш усанд автлаа. 

Шалтгаан нь голын эрэг тулгаж, олон орон сууц барьснаас үүдэлтэй. 

Хууль дүрэм, стандартаа мөрддөггүйн балаг. 

Би л болж байвал хамаагүй гэсэн аминч үзэл, авлигаа өгсөн л бол юу дуртайгаа хийдэг энэ байдал  эцэст нь ийм зүйлд хүргэж байна. 

Одоо Б. Чойжилсүрэн Сэлбийн эргийг дахиад шахаж орон сууцны хороолол барьж байна.

Гол усны амийг тасалсан нүгэлтэнгүүд түүнийг харсаар мэдсээр байж өдий хүргэсэн бид бүгд буруутай

Ядахад яр гэгчээр S Outlets, өөр нэг хиамны үйлдвэр хоёр талаас даланг хашаад нарийхан болгочихсон.

Сонгогчдоо үерт автаж, бохиртоо живэхээс нь өмнө очиж аварцгаая Их хурлын гишүүдээ.

Шшшшш чааваасдаа 3 -хан хоногийн бороо шдээ !

 Улсын нийслэл Улаанбаатарын нэг хэсэгт нь гамшиг болж байна! 

Үерийн далангаа хүртэл сайн шийдэж чанартай хийж чадаагүйгээс болж олон айл өрхүүд, засагдах хугацаа хүртэл нь гэрээсээ нүүхэд хүрч байна! 

Учир нь дагаад тог нь,  ус нь байхгүй! Амьдралд бол!........

Яаж ч тайван амьдрах ёстойн бүр ойлгохоо байлаа! 

Хаана хаанаа ажлаа додомддог! Хийсэн, хийж байгаа царай гаргаж, мэргэжлийн бус хүмүүст Тендэрээ зарж, бидний татварын мөнгийг шамшигдуулсны үр дүн!

Одоо мянга орилоод яахав, бидний сонголт, засаглал, авлигын шууд үр дүн. 

Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг хойно. Ирээдүйгээ ядаж худалдахгүй, тэдэнд найдахаас өөр яалтай билээ,





























Авлигал хороолол яг одоо усанд автаж байна


Барилгын хууль нурааж чадахгүй бол 

Байгалийн хууль нураагаад өгнө дөө хө


Холбоотой мэдээ