Пап: Би Азийн цээжинд байж байгаад ирлээ, надад сайхан байлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-09-07 09:43:59

Ромын пап Францис өнөөдөр Ватиканы гэгээн Петрийн талбайд болсон долоо хоног тутмын уулзалтынхаа үеэр саяхан Монголд хийсэн айлчлалаа ийн тодорхойлжээ.

Тэрбээр католик сүм хийдийн тэргүүнийхээ хувиар 61 дэх улсдаа айлчилсан юм.

Пап өнөөдөр хэлсэн үгэндээ айлчлалд нь дагалдаж явсан, хүлээж авсан бүх хүмүүст, тэр дундаа “эелдэг найрсаг угтаж авсан эрхэмсэг, ухаант Монголын ард түмэнд” баярласнаа илэрхийлжээ.

“Пап яагаад ийм цөөн итгэгчидтэй уулзахаар ийм хол явж байгаа юм бэ? гэж зарим нь асуух байх. Олны анхаарлын төвд байдаггүй яг тийм газарт л нүдэнд үл үзэгддэг ч зүрх сэтгэлд байдаг Бурхны оршихуйн шинж тэмдгийг олж хардаг юм” гэж тэр тайлбарласан байна.

“Үндэс угсаа, ёс заншил, ахмад буурлуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ эвсэн аж төрдөг, тэнгэр өөд ширтэн, бүтээгчийн амьсгалыг мэдэрдэг Монголын ард түмэнтэй уулзах надад сайхан байлаа” гэж айлдсан Пап алсын хараагаа тэлж, бусдын сайн сайхныг олж харах үйлсэд нэгдэхийг нийт сүсэгтнүүддээ уриалжээ.

Холбоотой мэдээ