Билл Гэйтс: “ Баян байна гэдэг чинь сэтгэлгээ юм”

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-11-12 20:11:53

Хөрөнгө оруулалт, санхүүгийн сэдэвтэй нэг чуулган дээр нэгэн сэтгүүлч Билл Гэйтсээс дараах асуултыг асуужээ:


-“Дэлхийн топ баячуудын нэг та охиноо ядуу эсвэл даруухан энгийн нэгэнтэй гэрлэхийг зөвшөөрөх үү?”


-“Юуны түрүүнд, баян байна гэдэг банкны том данстай байна гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй...


Баян байна гэдэг баялагыг бий болгох чадвар юм...


Жишээ нь, хэн нэгэн азаар сугалаанд хожлоо гэж бодье...


100 сая доллар хожсон ч гэсэн тэр баян хүн биш...


Тэр их мөнгөтэй ядуу хүн...


Тийм ч учраас, сугалаагаар саятан болсон хүмүүсийн 90 хувь нь 5 жилийн дараа буцаад ядуу статусдаа очдог...


Та бас мөнгөгүй баян хүмүүстэй уулзана...


Жишээ нь, ихэнх бизнес эрхлэгчид...


Тэд мөнгөгүй байгаа ч баялаг бүтээх зам дээрээ хэдий нь гарсан хүмүүс, яагаад гэвэл тэд баялаг буюу санхүүгийн ухаанаа хөгжүүлж яваа улс...


Баян, ядуу хоёр юугаараа ялгаатай юм бэ?


Энгийнээр хэлбэл, баян хүн баян болохын тулд үхэж чадах байхад ядуу хүн баян болохын тулд алж чадах байх...


Хэрэв та шинэ зүйлд суралцахыг, өөрийгөө дасгалжуулах, байнга сайжрахыг оролдож байгаа залуу хүнийг харвал тэр чинь баян хүн гэдгийг мэд...


Хэрэв та бүх асуудал төр засгийн асуудал гэж бухдаг, баян хүмүүс бол бүгд хулгайчид гэж боддог, байнга л шүүмжилж байгаа залуу хүнийг харвал тэр чинь ядуу хүн гэдгийг мэд...


Сургалт, мэдээлэл байхад бүхнийг эхэлж болно гэж баян хүмүүс итгэдэг бол, ядуу хүмүүс бусад хүмүүс тэдэнд мөнгө өгвөл эхэлж болно гэж төсөөлдөг...


Дүгнэж хэлэхэд, миний охин ядуу хүнтэй гэрлэхгүй...


Би мөнгөний тухай яриагүй шүү...


Би тэр хүний баялаг бүтээх чадварын тухай хэлж байгаа юм...


Ингэж хэлж байгаад уучлаарай, гэхдээ ихэнх гэмт хэрэгтнүүд ядуу хүмүүс байдаг...


Мөнгөтэй тулахаараа тэд тархиа, бодлоо алддаг, энэ нь тэдний хулгайлах, хумслах шалтгаан нь болдог...


Өөрсдөө мөнгө яаж хийхийг мэдэхгүй болохоор энэ нь тэдэнд нэг ёсны араншин нь болдог. 


Нэг өдөр, банкны нэг хамгаалагч ууттай мөнгө олоод түүнийгээ банкны менежерт аваачиж өгчээ...


Хүмүүс бүгд л түүнийг тэнэг, мангараар нь дуудсан...


Гэтэл тэр хүн бол зүгээр мөнгөгүй баян хүн байсан юм...


Жилийн дараа тэрээр угтагч, 3 жилийн дараа харилцагч хариуцсан менежер, 10 жилийн дараа тус банкны бүс нутаг хариуцсан ахлах менежерээр ажилладаг болж, олон зуун хүнийг удирддаг нэгэн болсон бөгөөд хулгайлж болох байсан мөнгөнөөсөө хамаагүй их цалин урамшууллыг авдаг болжээ...


Баян байна гэдэг чинь сэтгэлгээ юм”, найз минь гэж Гэйтс сэтгүүлчийн асуултанд хариулт өгчээ...

Холбоотой мэдээ