Урт наслахын тулд хийж болохгүй 5 зүйл 101 настай, мэдрэлийн эмч Ховард Такер зөвлөж байна.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-11-24 00:51:11

101 настай, мэдрэлийн эмч Ховард Такер 1947 оноос хойш тасралтгүй 75 жил ажиллаж өдийг хүргэжээ. 

Түүнээс хэрхэн эрүүл, аз жаргалтай, ухаан саруул удаан амьдарч буйг нь хүмүүс хамгийн их асуудаг. 

 Доктор Ховард Такер мэдрэлийн эмчээс гадна хуулийн чиглэлээр суралцаж, Охайо мужийн “Bar”-ийн шалгалтыг 60 настайдаа өгч тэнцсэн байдаг. 

Мөн тэрбээр Солонгосын дайны үеэр далайд, тэр дундаа Атлантын хөлөг онгоцонд эмчээр ажиллаж байв. 

Сайн ген ба багахан аз Ховардын ид залуу насыг эрчилсэн бол түүнээс хойш дараах таван зүйлийг хэзээ ч хийгээгүй учраас сүүлийн хагас зууныг туулж өнөөдрийг хүргэсэн гэж тэрбээр хэллээ. 

  • Тэтгэвэрт хэзээ ч битгий гар!

Өдгөө би 75 дахь жилдээ ажлаа хийж байна л даа. “Гиннесийн дэлхийн амжилтууд” (Guiness World Records) -д хамгийн хөгшин эмч гэж бичигдсэн. 

Харин эхнэр маань 65 жил сэтгэлзүйчээр ажиллаж байгаа. Одоо 89 настай.

Би цар тахлын

үед долоо хоногт 5-6 өдөр  өвчтөнүүдээ тасралтгүй оношилж, үзлэг  хийж байсан.

Үүний дараа анагаахын оюутнуудад багшлах болсон.

Ажиллаж байсан эмнэлэг маань хаагдсан учир  одоогоор би анагаахын салбарын хууль судлангаа шинэ ажил хайж байна.  

Ажиллаагүй үедээ, дөрвөн хүүхэд, 10 ач зээтэйгээ цагийг өнгөрүүлэн цана, чаргаар гулгаж, спортын нэвтрүүлэг үздэг. 

Дуртай мэргэжил, талбараа олж чадсан бол ажлаа битгий хая, битгий тэтгэвэрт гар гэж зөвлөнө. 

Ихэнх тэтгэвэрт гарагсад өдөр тутмын амьдрал нь идэвхгүй, эрчгүй болдог учраас сэтгэн бодох үйл ажиллагаа нь эрсдэлд орж, дордож эхэлдэг. 

  • Биеийн хөгжлөө хэзээ ч битгий хая 

Сэлэх, алхах, ууланд авирах, цанаар гулгах нь 80 нас хүртэл минь намайг хүчтэй эрүүл байлгаж ирсэн. 

Одоо бол цанаар гулгаж чадахгүй байгаа болохоор өмнөх шиг идэвхтэй, эрчтэй байсныгаа хараахан гүйцэхгүй л байна. 

Гэхдээ гэртээ гүйлтийн зам дээр өдөр бүр таван км аажуу хурдаар гүйхээ огт таслахгүй байгаа. 

Жаахан уйтгартай учраас гүйх зуураа кино үзчихдэг. 

Судалгаагаар, өдөр бүр 15 минут гадаа алхдаг бол цагаасаа эрт нас барах магадлалыг 25 хувиар бууруулдгийг гэдгийг олж тогтоосон байдаг. 

  • Тамхи битгий тат 

Ахлах сургуульд байхдаа буюу тэртээх 1930 оны нэгэн өдөр би аавдаа “Тамхи татдаг болмоор байна” гэж хэллээ л дээ. 

Тэгсэн аав маань “Чи өөрөө л мэд. Надад бол дургүйцэх зүйл алга. 

Гэхдээ амьдрал ийм богинохон байхад яагаад цэвэр агаарын оронд хар утаа уушиглаад сууж байдаг юм бол доо?” гэж билээ. 

Тэр асуулт тамхи шохоорхож байсан сонирхлыг минь шууд л арччихсан. 

Эмч болоод удаагүй байхад эмч нарын зөвлөгөөн боллоо. 

Тэгсэн амандаа тамхи зуусан өнөө эмч нар “Өвчтөнүүдэд тамхи татахыг зөвлөх хэрэгтэй. Яагаад гэвэл мэдрэлийн системийг тайвшруулж, хоол идэх дуршлыг бууруулдаг” гэж байж билээ. 

Дээр үед шүү. 

Гэтэл өнөөдөр бид бүгд тамхи нь хорт хавдар, харвалт, мөч дагасан артер ба титэм судасны бөглөрөл, уушиг, зүрх судасны өвчнөөр өвдөхөд хүргэж буйг баттай мэддэг болчихлоо. 

  • Өөрийгөө тэгж их хорьж цагдах хэрэггүй 

Хэм хэмжээгээ тохируулж, өөрийгөө захирч, бас сул тавьж сурах нь биднийг бүрэн дүүрэн амьдрахад хөтөлж, урт хугацаанд эрүүл мэндийг тодорхойлж байдаг. 

Би үе үехэн сайхан Мартини уугаад, Нью-Йорк стейк идчихдэг юм. 

Гэхдээ өдөр бүр биш. 

Эхнэр маань бараг л тогооч шиг амттай хоол хийдэг учраас эрүүл хоол хүнсээр тордож, олон төрлийн зохимжтой хоолны дэглэм барихад тусалдаг. 

Өдөр бүр хоолтойгоо хамт салат зооглож, юуцай, бууцай, брокколи, цэцэгт байцааг хачирлан иддэг дээ. 

Урт амьдрах жинхэнэ нууц гэж байхгүй юм шүү дээ. 

Бид өдөр бүр амьдарч, нэг л өдөр үхдэг. 

Тиймээс тэрхүү цаг хугацаагаа бүрэн дүүрэн мэдэрч, чадах бүхнээ зориулж л амьдрах хэрэгтэй. “Тэгдэггүй л байж” гэж бодох, харуусах зүйлс бага хий. 

  • Мэдлэг чадвараа битгий үрэн таран хий

Бараг долоон арваны хугацаанд мэдрэлийн чиглэлээр ажилласны эцэст, хүний тархи руу урт зүү хатгаж оруулж эмчилдэг эртний үеэс эхлээд компьютероор тархины зураг харж эмчилдэг эрин хүртэл амьдарч ажиллаа. 

Анагаахын оюутнуудад хичээл заах нь үнэхээр тааламжтай байдаг. 

Учир нь тэд надаас сурахаас илүүтэй би тэднээс маш ихийг суралцаж, шинэчлэгдэж ирлээ. 

Миний тухай баримтат кино бүтээл хийгдэж байгаа. 

Үзэж туулснаа дараагийн үедээ хуваалцах болсон нь үнэхээр их баяр баясал мэдрүүлж байна даа.

Холбоотой мэдээ