Хөл бөмбөгийн шигшээ баг маргааш Тажикистантай тоглоно

Нийгэм
enkhchimeg@must.edu.mn
2021-03-25 07:22:32


    "Катар - 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн хүрээнд Монголын шигшээ баг маргааш Тажикистантай тоглоно.

Тажикистаны нийслэл Душанбе хотод болох уг тоглолт манай цагаар 21:00 цагт эхлэх учиртай. 

Шигшээ багийн тамирчид тоглолтын өмнөх бэлтгэлээ базаахаар өнгөрсөн сард Турк улсыг зорьсон бөгөөд сар орчмын хугацаанд бэлтгэл хийсний эцэст ийнхүү эхний тоглолтоо хийх гэж байна. 

"F" хэсгийн хүснэгт:

  1. Япон - 12 оноо
  2. Киргиз - 7 оноо
  3. Тажикистан - 7 оноо
  4. Мьянмар - 6 оноо
  5. Монгол - 3 оноо

Хэсгийн тоглолтуудын үр дүн:

  • Монгол 1-0 Мьянмар
  • Тажикистан 1-0 Киргиз
  • Мьянмар 0-2 Япон
  • Монгол 0-1 Тажикистан
  • Япон 6-0 Монгол
  • Киргиз 7-0 Мьянмар
  • Монгол 1-2 Киргиз
  • Тажикистан 0-3 Япон
  • Мьянмар 4-3 Тажикистан
  • Киргиз 0-2 Япон
  • Мьянмар 1-0 Монгол
  • Киргиз 1-1 Тажикистан

Хэсгийн үлдсэн тоглолтуудын хуваарь:

  • Мьянмар - Киргиз
  • Монгол - Япон
  • Киргиз - Монгол
  • Япон - Тажикистан
  • Тажикистан - Мьянмар
  • Япон - Киргиз
Холбоотой мэдээ