Оросын эсрэг хоригт Хятад нэгдсэн гэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-04-30 03:41:27

Хятад улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний асуудалд удаан хугацааны турш төвийг сахисан байр суурьтай байсан. Тэгвэл тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хориг арга хэмжээнд нэгдсэнээ хүлээн зөвшөөрснийг "Live Journal" цахим хуудас мэдээлжээ. Хориг арга хэмжээний хүрээнд Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний экспортыг зогсоожээ.

Хятадын үйлдвэрлэгчид 2022 оны сүүл үеэс хойш анх удаа ОХУ-д экспортлох машин, механизм, тоног төхөөрөмж, тэр дундаа цахилгаан тоног төхөөрөмжийн шууд нийлүүлэлтээ бууруулж буй нь энэ юм. Бээжингийн Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтыг харвал, дээрх төрлийн бараа бүтээгдэхүүний хэмжээ энэ оны гуравдугаар сард 15 хувиар буурч, мөнгөн дүнгээр 2.9 тэрбум ам.доллар хүрсэн байна.

ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ хаврын эхэн сард 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин хоёрдугаар сарын тухайд өмнөх оны мөн үеэс бага зэрэг буюу 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг "RANEPA"-ийн судлаач Александр Фиранчук мэдэгджээ.

Эх сурвалж: LIVE JOURNAL

Холбоотой мэдээ