Тэнгэрээс унаад Өмнөд Солонгост буусан "сахиусан тэнгэр" дуучин IU

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-05-08 23:52:58

Дуучин IU Өмнөд Солонгосын Хүүхдийн баярыг тохиолдуулан Солонгосын хүүхдийн санд 100 сая вон хандивлажээ. Энэ нь түүний тус санд хандив өргөж буй 9 дэх удаагийн хандив аж. 

Тэрээр энэ тухайгаа "Бүх хүүхэд хайрлагдаж, эрүүл саруул өсөх болтугай. IUAENA-ын энэ хаврын дэмжлэгээ үзүүллээ" гэжээ.

Дуучин бүсгүй Өмнөд Солонгосын алдартнууд дундаас хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэдгээрээ алдартай. Дебют хийснээсээ хойш өөрийн албан ёсны фен клуб болох IUAENA-аараа дамжуулан тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тогтмол хандив өргөсөөр ирсэн тэрээр өнгөрсөн хугацаанд нийтдээ 5 тэрбум орчим вон хандивласан байна. 

Ковидын үед буюу 2021-2022 оны хооронд нийт 20 сарын хугацаанд тэрээр 2 сая орчим воныг туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст хандивласан бөгөөд өөрийн төрсөн өдөр болон тэмдэглэлт баярууд, шинэ уран бүтээлийн нээлт, байгалийн гамшигт үзэгдэл зэргийн үеэр тогтмол хандив өргөдөг нэгэн. 

Өмнөд Солонгосчууд түүнийг тэнгэрээс унаад Солонгост буусан "сахиусан тэнгэр" хэмээн нэрийддэг ажээ. 




Холбоотой мэдээ