Хятадад анхны тохиолдол илрэхээс өмнө коронавирус олон оронд тархсан байж болзошгүй

Дэлхий
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:00:02
    ДЭМБ-ын Коронавирусын эх үүсвэрийг мөрдөх Олон улсын шинжээчдийн хэсгийн судалгааны тайланд тэмдэглэхдээ, Хятадад халдварын анхны тохиолдол илрэхээс өмнө коронавирус олон оронд тархсан байж болзошгүй гэжээ.

    Уг тайланд дурдсанаар шинжээчдийн хэсэг улс орнуудын гаргасан SARS-CoV-2-ийн эртний тархалтын талаарх судалгааны тоо баримтыг хянан судалжээ.

    Тайланд тэмдэглэхдээ: “Судалгааны үр дүнгээс харахад SARS-CoV-2-ийн тархалт хамгийн анхны тохиолдол илэрснээс хэдэн долоо хоногийн өмнө байсан. Зарим сэжигтэй эерэг дээжийг Ухань дахь анхны тохиолдлоос ч эрт илрүүлсэн нь дамжуулалт байгааг харуулж байгаа бөгөөд бусад улс орнуудаас алдаж халдварласан байж магадгүй юм” гэжээ.

    Тайланд холбогдох судалгааны чанар одоогоор хязгаарлагдмал байгаа боловч эдгээр эртнээс дамжуулсан байж болзошгүй тохиолдлуудыг судалж үзэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ