Финланд ард түмний тухай

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-04-15 08:45:35

ФИНЛАНДУУД дэлхийн хамгийн дуугардаггүй ард түмэн ч хоёрдугаар дайнд орос немцийг хоёуланг нь бутцохисон цорын ганц ард түмэн. 


Онгоцны буудал дээр фин хүн таныг тосч аваад мэндлэхгүй бол нэг их гайхах хэрэггүй, харин мэндийн зөрүүд сайхан инээмсэглээд л байна даа. Nokia компаниараа дэлхийд алдартай ч зун намрын цагт зүүн-өмнөд азиас вьетнам лоа нарыг онгоц онгоцоор хөлслөн авчирч хураадаг ч цасан даруулаад хурааж ч бардаггүй ой дүүрэн зэрлэг жимстэй. Ой нь дүүрэн жижиг жижиг нууруудтай нуурын эргээр битүү саун. Өвлийн хүйтэнд харанхуй шөнө ч саунаас гараад шууд хунгар цас мөстэй нуурын цооног руу үсрэн орох нь жинхэнэ фин ахуй соёл.

Финчүүд маш хөдөлмөрч шударга энгийн төлөв даруу юмханаар юм хийдэг ард түмэн. Хамгийн сүүлд гэхэд ойн зэрлэг хорхой шавьжаар сайхан талх хийж идэж байна. Финландын ой нь ард түмнээ тэжээж тэтгээд зогсохгүй алдарт Ленин багшийг нуугдуулж амийг нь аварч байснаараа шанд нь Ленин финчүүдэд тусгаар тогтнолыг нь бэлэглэсэн гэдэг. Түүгээр ч үл барам хунгар цас ширэнгэ ой нь хоёрдугаар дайнд ялахад чухал үүрэг гүйцэтгэжээ.


Дайны жилүүдэд орос цэргүүдээс финландын фронт явах уу, германы фронт явах уу гэхэд немцүүдтэй байлдахаа илүүд үздэг байсан нь финчүүд байлдах ур чадварт гарамгай цасан доороос гарч ирээд л хоолой огтлоод сураггүй болдог байсан гэж сая цэргээ финчүүдэд алдаж зүрхэндээ шар ус хуруулсан оросын ахмад дайчид ярьдаг байж билээ. Финчүүдийн ялалт дайчин шийдэмгий чанар нь хөх толбот монгол цустай холбоотойгоос гадна орос японы дайнаас эхлээд насаараа байлдсан финландын ард түмний агуу жанжин маршал Маннерхеймын байлдах урлагтай салшгүй холбоотой. Маннерхеймын цэл залуу офицер байхдаа Петербургаас гараад Дундад ази Дорнод туркестан Алтайн өвөр говь Өвөр монгол Бээжин хүртэл явган нүцгэн оросын цэргийн тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж явахдаа цуглуулсан монголчууд бидэнтэй холбоотой маш их гэрэл зураг материал өнөөдөр түүний гэр музейд хадгалагдаж байна.

Маннерхейм бол 1887 оноос оросын армид орж 1905 онд Японы фронтоос хурандаа цолтой, 1918 онд Германы фронтоос дэслэгч-генерал цолтой эргэн ирж финнийн иргэний дайнд ялалт байгуулж Финландыг тусгаар тогтнуулж хөл дээр нь босгож өгснийхөө дараа амьдралынхаа арваад жилийг санаа амар алс газар Энэтхэг, Балбын Вант улс хавиар бар агнасан шигээ өнгөрөөж байтал Эх оронд нь аюул занал учирсан дэлхийн 2-р дайны он жилүүдэд тэрээр яаран эргэн ирж орос немцгүй бүгдийг нь бут цохиж хоёрдахь удаагаа эх орноо аварсан хоёр удаагийн ерөнхийлөгч агуу лидер ч гэлээ үхэн үхтлээ ордондоо унтаж хэрэглэж байсан маш энгийн энэ цэрэг модон ор ширээ сандлыг нь хараад /зураг дээр/ лидер хүн ямар байх ёстой гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж билээ. Монгол Улс цаашид Финландтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлвээс финчүүд бидэнд түүх соёл боловсрол, технологи, ХАА, энхийг сахиулах гээд олон салбарт тусламжийн гараа үнэгүй сунгах нь дамжиггүй ээ. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Холбоотой мэдээ