Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР:

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-26 02:50:17

Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР:

Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна


Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зо.д.у.у.лсны улмаас тархиндаа х.ү.н.д г.э.м.тэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ух.а.а.н.гүй х.э.в.тэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Түүнд эмч нар хоёр ч удаа унтуулга хийж, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон юм. Бид Э.Энхбат начны ар гэрийнхэнтэй холбогдож, эмчилгээний явц болон биеийн байдлынх нь талаар ярилцлаа.


-Сайн явж хүрсэн үү. Э.Энхбат начны биеийн байдал дэ.э.р.дэж байна уу. Ямар эмчилгээ хийж байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юү?


-Бид БНСУ-д ирээд 13 хонож байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь Монголд байснаасаа д.э.э.рд.ээгүй, у.х.а.ан ор.о.о.гүй байгаа. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 2-ны оройноос хойш ухаан ороогүй гэсэн үг. Ухаангүй байдалтай сар болох гэж байна шүү дээ. Эмч нар чадах бүхнээ хийж, аминаас нь холуур байлгах гэж их л хичээж, зүтгэж байна. Сайхан мэдээ удахгүй дуулдах байх гэж итгэж, найдаж, хүлээж сууна.


-Та нарын тусгаарлалтын хугацаа дууссан уу. Э.Энхбат начныг хэн сахиж байгаа вэ?


-Бидний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа маргааш (өнөөдөр) дуусна. Сэхээн амьдруулах тасагт байгаа учраас гаднаас хүн оруулахгүй гэсэн. Маш хүнд өвчтөн байдаг тасаг учраас сахиургүй байдаг. Монголоос хоёулаа ирсэн, энд нэг дүү маань байдаг. Бид нийлээд л сахих боломжтой болохоор нь сахина. Тусгаарлалтын хугацаагаа хурдан дуусгаад, ядаж эмнэлгийнх нь үүдэнд хүлээгээд сууж баймаар байна. Өдөр болгон ямар мэдээ дуулдах бол гэж айж, сандарсаар түгшүүртэй хэцүү байна.


-Онгоцоор давгүй яваад очсон уу?


-Олон хүндрэл гарсан. Онгоц газардахыг сэтгэл түгшин хүлээж, сандарсаар бид эмнэлэгт очсон. Өндөрт гарахаар даралт нь ихсэж, фульс нь өөрчлөгдсөн гээд нэлээд хүндрэл гарсан. Гэхдээ ямар ч байсан хүрээд ирсэн дээ.


-БНСУ-ын эмч нар юу гэж байна вэ. Ямар эмчилгээ хийж байгаа гэнэ вэ?


-Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн.


Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш а.й.м.ш.игтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын т.а.м.д байна (уйлав).


-З.о.д.у.урын улмаас уушги нь бяцарч, устсан гэсэн үг юм уу. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?


-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар “Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй байсан” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна.


-БНСУ-д очсоноос хойш Э.Энхбат начиныг хараагүй гэсэн үг юм байна тэ?


-Онгоцноос буугаад л бид тусгаарлалтын байр руу явсан. Харин Энхбатыг эмнэлэг рүү аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Харин эмнэлгээс нь өдөр бүр хийж байгаа эмчилгээ болон царайг нь цахимаар харуулж байгаа. Ядаж цахимаар царайг нь харж байгаа болохоор сэтгэл тайван байна. Гэхдээ харах болгондоо зүрх шимширч, гол зурдаг. Саяхан л эрүүл саруул гэрийнхээ хойморт суугаад хоолоо идэж байсан шүү дээ. Хүүхдүүдээ эрхлүүлээд, аав, ээжтэйгээ зүв зүгээр утсаар яриад байж байсан гэж бодохоор л хэцүү юм.


-Н.Түвшинбаяр аваргыг цагдан х.о.р.их хугацааг 10 хоногоор сунгасан байна лээ. Түүний эхнэр Э.Энхбат начныг сахихаар БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн болов уу?


-Х.о.р.их хугацааг нь сунгасан гэж сонссон. Эхнэр нь БНСУ-д ирсэн гэж байна лээ. Гэхдээ бид одоогоор уулзаагүй байна. Уулзах ч шаардлага байхгүй гэж бодож байна. Энгийн тасаг руу шилжээд, сахихаар болбол бид өөрсдөө сахина.


-Тэдний з.о.д.о.он юунаас болсон гэдгийг та хэд мэдсэн үү?


-Тодорхой бүх мэдээллийг Э.Энхбат босож ирээд, ухаан орсон цагтаа л хэлэх байхдаа. Ганцхан зүйлийг баттай хэлэхэд Э.Энхбат архи уусан ч хүний өөдөөс ганц ч үг хэлдэггүй.


Хүний дургүйг хүргэж, түрүүлж з.о.д.о.он эхлүүлэх хүн биш. Ямар ч хүнтэй эвтэй, сайхан харилцаатай байдаг. Залуу хүн найз, нөхөдтэйгөө наргиж, цэнгэх удаа байлгүй яах вэ. Архи огт у.у.д.а.ггүй гэж худлаа хэлэхгүй. Уух, уулзах хүмүүстэйгээ уулзаад тааруулаад л хэрэглэдэг.


-Тэр хоёрыг үл ойлголцол, таа.р.а.м.жгүй харилцаа, өс х.о.н.зо.н.гийн асуудлаас болж з.о.д.о.лд.сон гэх яриа байгаа. Хэрэв тийм зүйл байгаа бол юу байж болох вэ?


-Мэдэхгүй. Ямар ө.с хо.н.з.он санана гэж. Н.Түвшинбаярыг хоёр ч удаа олимпод ороход нь бэлтгэл хангагч хийж, сэтгэл зүрх, бүх чадлаараа зүтгэсэн шүү дээ. Улсын заан болоход нь зодгоо тайлаад өгч л байлаа. Ингэлээ гэж ө.с са.н.а.сан хэрэг үү. Арай ч үгүй байлгүй дээ. Н.Түвшинбаяраас ганц ч удаа хариу нэхэж байгаагүй, нэг ч төгрөг авч үзээгүй. Насан туршдаа баярлаж, талархаж явах ёстой найзыгаа ийм болгочихсон байна шүү дээ.


-Тэдний з.о.д.оо.ныг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат эхлүүлсэн байж магад гэх мэдээлэл гараад байгаа?


-Тэд хамт сууж байгаад Э.Энхбат ариун цэврийн өрөө орсон юм шиг байна лээ. Тэр хойгуур нь нь Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат “Энэ Э.Энхбат их то.м.о.р.чихсон байна” гэх мэт ту.р.х.ирсан, ө.д.ө.өн ха.т.г.а.сан зүйлс хэлсэн шиг байгаа юм. Тэгээд л з.о.д.о.он эхэлсэн гэсэн. Гэхдээ хүний үгээр найзыгаа ийм болтол з.о.д.но гэдэг хувь хүний ухамсар. Ганц, хоёрхон жил нөхөрлөж байгаа биш дээ. Олон жил амжилт, баяр жаргал, зовлон зүдгүүрт нь хамт байсан шүү дээ.


-Д.Эрдэнэбат гэж хүнтэй та нар холбоо барьсан уу?


-Үгүй ээ. Тэр хүн з.о.д.оо.н болсон өдрөөс хойш усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Бид утас руу нь “Тантай хамт явсан Э.Энхбат Н.Түвшинбаярт з.о.д.у.у.лаад үхэх сэхэхийн даваан дээр байна. Та хүн чанар байвал хурдан ир” гэж мессэж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй бөгөөд утсаа у.н.т.р.аагаад алга болсон.


-Мөн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ гэж хүн Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёрыг з.о.д.о.л.дож байхад нь салгаагүйгээр барахгүй хаалгыг нь гаднаас нь түгжээд явсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?


-Үгүй байх аа. С.Гал-Эрдэнэ бидэнд тийм зүйл хэлээгүй. Бидэнтэй байнга холбоо барьж, биеийг нь асууж байгаа. Н.Түвшинбаяр өөрөө л хаалгаа түгжиж байгаад з.о.д.с.он байх гэж бодож байна.


-Мэдээлэл өгсөн та нарт баярлалаа. Эрүүл энх болоод эх орондоо хурдан ирэхийг хүсье.


-Баярлалаа. Нэг л өдөр “Ух.а.а.н орлоо” гэх сайхан мэдээ дуулдах байх гэж итгэж байна. Санаа зовж, тусласан Монголынхоо ард түмэнд баярлалаа.


Эх сурвалж: сэтгүүлч Д.Чанцалдулам

Холбоотой мэдээ